“АПУ ДЭЙРИ” ХХК: Холбоо дохиоллын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025 оны 04 сарын 14 өдөр
1. Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Холбоо дохиоллын ажил
Тендерийн дугаар: APUDE-12/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 04-р сарын 17-ны 16:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 04-р сарын 30-ны 16:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн 105,75х38,7х18,45м гэсэн хэмжээтэй 4-н давхар “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.
Апу Дэйри Сүүний үйлдвэр төсөл Холбоо дохиоллын ажил: гүйцэтгэх
Тус холбоо дохиоллын ажил нь Багц 1, Багц 2 гэсэн хэсгээс бүрдэнэ.
Багц 1 ажил: Зарлан мэдээлэх систем, Галын дохиолол, Аспирацын систем угсралт
Багц 2 ажил: Дотуур холбоо, интернэт, нэвтрэх систем, хяналтын камер, бусад.
Уг барилга нь 4 давхар барилга. Сүлжээний болоод нэгтгэх тоног төхөөрөмж байрлана. Серверийн өрөөнөөс барилгын давхруудын өрөө бүр рүү өргөн-200мм, зузаан-300мм хэмжээтэй кабелийн тавиур орно. Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
- Галын дохиоллын төлөвлөлт, угсралтын хийх дүрэм БНбД 21-04-04
- Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл БНбД 21-04-05
- Барилгын дотор холбоо дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт хийх улсын стандарт МNS 5471-2005
- Орон сууцны барилгын мэдээлэл, холбооны суурин сүлжээний төлөвлөлт, ерөнхий шаардлага MNS 6580:2016
- Холбоо кабелийн суурилуулалт ерөнхий шаардлага MNS 5276:2013
- Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1, 2 хэсэг. Ерөнхий шаардлага БНбД 12.03.04/06
- Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар БД 12-101-05
- Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль, норм дүрэм
2. Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА 6.4 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оныг дуустал хүчинтэй байна.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 16:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа, утас: 99003335,
И-мэйл: gereltuyaa.a@apu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
