37 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Barilga Expo” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийнэ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Барилгын салбарын шилдгүүд, салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, инновац, хамтын ажиллагааг дэмжих зорилготой гэдгээрээ хамгийн нөлөө бүхий том үзэсгэлэн яармаг болох Barilga Expo олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 4-р сарын 11-ний 11 цагт “Буянт-Ухаа ордон” -д 37 дахь удаагийн нээлтээ хийнэ.

Дотоодын болон Хятад, Оросын Холбооны Улс, Солонгос, Япон, Герман, Польш, Итали, Турк зэрэг 20-иод улсын 400 гаруй барилгын салбарын тэргүүлэгч компаниуд “Build smart …” уриа дор  нэгэн дор нэгтгэж шинэ, шилдэг шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ танилцуулахад бэлэн болжээ.

Үзэсгэлэн яармагт,

Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр

  • Барилгын материал, Засал чимэглэл
  • Цахилгаан эрчим хүч, холбоо  дохиолол
  • Сантехник, агааржуулалт
  • Интьерер,Экстэрьер, ландшафт дизайн,
  • Зураг төсөл архитектур

Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр

  • Тансаг болон Стандарт орон сууц
  • Хаус дизайн, амины орон сууц
  • Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ үзүүлдэг  400 гаруй барилгын салбарын тэргүүлэгчид нэгэн дор цугларч шинэ, шилдэг шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ танилцуулна.

Мөн үзэсгэлэнгийн гадаа талбайд

Хүнд машин механизм, багаж төхөөрөмж, өргөх байгууламж, барилга угсралтын материалууд, амины орон сууц, зөөврийн сууц гэх мэт бүтээгдэхүүнүүд танилцуулагдана. Үзэсгэлэн яармаг 4 сарын 11, 12, 13-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Та үзэсгэлэн яармагт ирснээр:

Мөн та үзэсгэлэн яармагт ирснээр салбарын мэргэжилтнүүдийн тавих илтгэлийг үнэ төлбөргүй сонсох боломжтой.

Үзэсгэлэнгийн нэг дэх өдөр,

зураг
 
зураг
 

Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр,

зураг
 
зураг
 

Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр,

зураг
 

Иргэд хамгийн ихээр сонирхдог сэдвээр илтгэл тавигдах бөгөөд шилдэг ААН-ийг шалгаруулах үйл ажиллагаатай.

Түүнчлэн үзэсгэлэн яармагийн өдрүүдэд оролцогчид байгууллагууд үзэгч, хэрэглэгчдэдээ зориулан хямдрал, ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ-ыг зарладаг билээ.

Үүнд:

  • “ТАВАН БОГД БИЛДИНГ САПЛАЙ” ХХК
    Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 10-30% хөнгөлөлттэй.
  • “НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК
    Happy Residence хотхон, Очир сити хотхон  төслийн урьдчилсан захиалгад урьдчилгаа төлөлтөөс хамаарсан 3-10% хямдралтай.
  • “ЖЭЙ ЖЭЙ БИ” ХХК
    “Chudej брэнд” -ийн душны трап 15% хүртэл хямдрал зарлана.
  • “ХАЙПАРТНЕРС”ХХК
    Үзэсгэлэнгийн өдрүүдэд хямдралтай худалдаа зохион байгуулж,  зарим барааг үнэгүй тараана.
  • “МАКС ШИЛ” ХХК
    Бүх бараа бүтээгдэхүүндээ 5-10% хямдрал үзүүлнэ.
  • “ӨҮ ЭНД БИ ЭН” ХХК
    Үзэсгэлэнгийн өдрүүдэд эхний 20 худалдан авагчид дулаан зогсоол бэлэглэнэ.
  • “АКВАТИК” ХХК
    Үзэсгэлэнд оролцох бараанууддаа 5-10%-ийн хямдрал зарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ  аваарай.

Та бүхнийг 37 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи,  төсөл хөтөлбөрийн мэдээ мэдээллийг нэг дороос авахыг урьж байна.


Ерөнхий ивээн тэтгэгч:

MAXWELL RESIDENCE
NCD PRECON

Ивээн тэтгэгч:

AGARTA RESIDENCE
BOGD VISTA BUSINESS APARTMENT


Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.