Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Багшийн дээд, Спортын төв ордон орчмын 52 ТҮЦ-ийг нүүлгэв

Б.Манлай
2025 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэжээ.

Тодруулбал өнгөрсөн шөнө дараах байршлуудын нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн байна.

1 дүгээр хороо: Хуучнаар Багшийн дээдийн урд тал-6

8 дугаар хороо: Хойд тал -17

8 дугаар хороо: Баруун тал-5

8 дугаар хороо: Спортын төв ордны баруун тал-3

8 дугаар хороо: Арслантай гүүр -4

5 дугаар хороо: Энхтайвны өргөн чөлөө-10

1 дүгээр хороо: Ленин клуб-4

3 дугаар хороо: Хүүхдийн 100-3.

Дээрх газар чөлөөлөлт хийсэн байршлуудын хог хаягдлыг цэвэрлэж, ариутгажээ.

зураг
 

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн зургаан дүүрэгт үргэлжилж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс