Уншиж байна ...

Утас худалдан авахаасаа өмнө заавал хариултыг нь олсон байх ёстой 5 асуулт

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Өнөөдөр гар утас худалдаж авна гэдэг зөвхөн төхөөрөмж авахын нэр биш болж. Та утас авахаасаа өмнө дараах асуултуудын хариуг олсон байх учиртай.

АСУУЛТ

ХАРИУЛТ

1

Үйлдвэрийн буруугаас болж эвдэрч, ажиллахгүй бол яах вэ? Засаж, сольж өгөх үү?

Эвдрэл таны буруугаас биш бол үнэ төлбөргүй засаж эсвэл шинээр сольж өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ, бүх утас борлуулагчид тийм амлалт өгөхгүй. Зөвхөн албан ёсны борлуулагчид л засаж, сольж өгнө. Харин албан бус хувь хүнээс эсвэл лангуунаас утас худалдан авсан бол найдвартайгаар солиулж, засуулж чадахгүй.

2

Засварын газар нь Монголд байгаа юу? Хэр найдвартай засах бол? Сэлбэг, эд анги нь оригинал байдаг уу?

Зөвхөн албан ёсны борлуулагчид л ажилтнуудаа тухайн утсыг засах сургалтад хамруулж, оригинал сэлбэгүүдийг нь нөөцлөн засвар, үйлчилгээг баталгаа, найдвартай хийдэг. Албан ёсны засварын газрууд албан бус газраас худалдан авсан утсыг төлбөртэйгөөр засаж өгдөг.

3

Би өөрөө эвдчихвэл яах вэ? Хэр үнэтэй засуулах бол?

Зөвхөн албан ёсны борлуулагчид утсандаа баталгаат хугацаа амладаг. Тэр хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг үнийн хөнгөлөлттэй эсвэл төлбөргүй засаж өгдөг.

4

Албан ёсны болон албан бус борлуулагчийн үнийн зөрүү өндөр байвал яах вэ? Алийг нь сонгох вэ?

Албан бус борлуулагчдын утасны үнэ албан ёсны борлуулагчдынхаас хямд байх нь бий. Гэхдээ та утсаа унагаж, гэмтээхгүй, эвдрэхгүй, хэвийн ажиллана гэдэгт итгэж байгаа бол албан ёсны баталгаагүй утас авч болно.

Шийдвэр гаргахад тань нөлөөлөх бас нэг зүйл бол борлуулагчдын өгч буй бэлэг. Тэдгээр нь танд хэр хэрэгтэй эсэхийг тооцоод үзээрэй.

5

Утасны маань шинэ загвар гарахад хуучнаа өгөөд шинийг авч болох уу?

Зөвхөн iPhone болон Samsung-ийн зарим хуучин утаснуудыг албан ба албан бус газраас авсан эсэхээс үл хамааран баталгаат засварын газарт оношилж, үнэлээд шинэ утасны төлбөрт суутгах боломжтой.

Тэгэхээр, хаанаас утас авах вэ?

Бид ухаалаг утсаа Мобикомоос авахыг зөвлөж байна. Яагаад гэвэл:

  1. Мобиком хамгийн олон ухаалаг утасны брэндийн албан ёсны борлуулагч. Тэндээс та Apple, Samsung, Huawei, ZTE, Honor гэсэн 5 брэндийн утаснуудыг худалдан авах боломжтой. Гар утаснуудтай ЭНД ДАРЖ танилцана уу.
  2. Албан ёсны борлуулагч учир дээрх брэндүүдийн утсыг засах баталгаат засварын төвтэй.
  3. Мэргэшсэн засварын инженерүүд, оригинал сэлбэг ашигладаг.
  4. Брэндээсээ хамаараад 1-2 жилийн баталгаат хугацаа амладаг.
  5. Хуучнаа өгөөд шинэ утас авах, үлдэгдэл төлбөрөө 24 хүртэлх удаа хуваан төлөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг support.mobicom.mn
  6. Шинэ дугаар авсан тохиололд VOO (www.voo.mn), Sonsy (www.sonsy.mn) эрх бэлэглэдэг.
  7. Бас хэрэглэгчдэдээ 1-4 сая төгрөгийн нөхөн төлбөртэй mobilife хорт хавдрын даатгал бэлэглэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mobilife.mn  

Мобиком: Нэг утас = баталгаатай үйлчилгээ + албан ёсны дэмжлэг

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.