Уншиж байна ...

Өмнөд Солонгосын крипто арилжааны төв алдаа гаргасны улмаас 620,000 биткоиныг харилцагчдынхаа дансанд шилжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын крипто арилжааны төвүүдийн нэг Buthumb алдааны улмаас харилцагчдынхаа дансанд шилжүүлсэн 620,000 биткоиныг бараг бүгдийг нь буцааж авч чадсанаа Бямба гарагт мэдээлжээ.

Тус компани Баасан гарагийн оройн 7:00 цагийн үед урамшууллын хөтөлбөрт оролцсон харилцагчдадаа бага хэмжээний мөнгөн шагнал шилжүүлэх үеэр энэ алдаа гарсан байна.

Энэ үеэр 249 хүний дансанд нийт 620,000 биткоин шилжүүлсэн нь хүн тус бүрд 2,490 биткоин буюу 244 тэрбум вон ($166 сая) болжээ.

Оройн 7:40 цагийн үед алдаагаа мэдсэн Bithumb бүх гүйлгээгээ зогсоож, харилцагчдын данснаас шилжүүлсэн биткоиноо буцаан татаж эхэлсэн байна.

Тэр дор нь 618,212 биткоин цуглуулж чадсан бол хүлээж авсан харилцагчдын цааш зарсан 1,788 биткоины 93 хувийг олж авсан гэнэ.

Харин үлдсэн 125 биткоиныг буцааж чадалгүй алджээ.

Bithumb төвийн ажилтан харилцагчдын урамшууллыг шилжүүлэхдээ төлбөрийн нэгжийг “солонгос вон”-ы оронд “BTC” гэж алдаж бичсэнээс уг алдаа гарсан юм байна.

Тухайн үед зарим харилцагчид хүлээж авсан биткоиноо тэр дор нь зарснаас уг криптовалютын ханш хэсэг хугацаанд унажээ.

Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах байгууллага гарсан асуудлыг шалгахаар ажилтнуудаа Bithumb компанид илгээсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News