Уншиж байна ...

Б.Нарантуяа снукер бильярдын тивийн хошой аварга болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Катарын Доха хотноо снукер бильярдын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) гурван ангиллаар зохион байгуулагдлаа. Эрэгтэй, эмэгтэй болон 21 хүртэлх насны залуучуудын тивийн аварга тодруулах тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг дуустал болов.

Өнгөрсөн жил тивийн аварга болсон Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн ангилалд аваргаа хамгаалсан юм.

Манай тамирчин хэсгийн шатанд Энэтхэгийн Ааня Патель, Хонконгийн Хо Е Киг буулган авсан байна. Улмаар хасагдах шатанд Хонконгийн Ван Ка Кай, Хо Е Киг тус бүр 3:0-ээр илүүрхэж, шигшээд Энэтхэгийн Кеертана Пандианыг 3:1-ээр ялснаар хоёр жил дараалан тивдээ манлайллаа.

зураг
 
зураг