Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотод Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны шинэ улирлын эхний Их Дуулга тэмцээн болсон юм.
Энэ үеэр IJF-ийн тэргүүн Мариус Визарь, Монголын Жүдогийн Холбооны Ерөнхийлөгч, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Х.Баттулга нар Монголд зохион байгуулдаг Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг дахин дөрвөн жил үргэлжлүүлэхээр гэрээ байгуулжээ.
Сонирхуулахад энэ жилийн Их Дуулга тэмцээн долдугаар сарын 19-нөөс 21-ний хооронд үргэлжлэх юм.
Энэ тэмцээнээр "Лос Анжелес 2028" олимпын онооны циклийг тооцож эхлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!