Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд:
Хуурамч баримт бичиг нь тухайн хүний ирээдүй, нэр хүнд, эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулж, хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдалд хүргэдэг.
Иймд иргэд Та бүхэн их дээд сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээ нь заавал хуулийн дагуу, албан ёсны байгууллагаар дамжиж, түүний серийн дугаар нь улсын бүртгэлд бүртгэгддэг гэдгийг ухамсарлаж, хууль бус амлалтад хууртахгүй байх, мөн сэжигтэй санал, зуучлалтай тулгарсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!