Уншиж байна ...

Морь жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

A.Жаргал
1 цаг 38 минутын өмнө
IKON.MN

Эрхэм танд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мөр гаргах зурхай болон суудлын заслыг хүргэж байна. 

Сар шинээр тухайн жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөллийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт тухайн жилийн огторгуйн “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

Энэ жил огторгуйн “хар нохойн ам” урд зүгт таарсан тул "Хий" суудалд суусан хүмүүс эмийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирэх нь байна.

Доорх дүрснээс өөрийн төрсөн жил, оноо сонгоно уу! /Буцах бол голын дугуй дүрс дээр дарна уу./

 

Эрэгтэй хүний "билгийн" насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал Суудал өнцөгдсөний, нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал Суудал салгуулах засал хийлгэдэг.

Тухайн жил ямар жил урган гарч байгаагаас хамаарч ХАР НОХОЙН АМ дараах байдлаар зүг чиг нь өөрчлөгддөг:

  • Бар, туулай жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ЗҮҮН ЗҮГТ
  • Луу жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ЗҮҮН УРД ЗҮГТ
  • Могой, морь жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" УРД ЗҮГТ
  • Хонь жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" БАРУУН УРД ЗҮГТ
  • Бич, тахиа жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" БАРУУН ЗҮГТ
  • Нохой жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" БАРУУН ХОЙД ЗҮГТ
  • Хулгана, гахай жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ХОЙД ЗҮГТ
  • Үхэр жил гарвал "Огторгуйн хар нохойн ам" ЗҮҮН ХОЙД ЗҮГТ

/Зурхайг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв/