Уншиж байна ...

ФОТО: Суут Леонардо да Винчигийн зангилаа хээгээр хос бамбар бадамласан олимпын нээлт

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Италийн Милан, Кортина хотод олимпын наадмын бамбар албан ёсоор бадамлав. Олимпын түүхэнд анх удаа хоёр хотод олимпын бамбар асаасан юм. 

Сэргэн мандалтын үеийн суут зохион бүтээгч, Леонардо ла Винчигийн математик, урлагийн цогц бүтээл болох зангилаа хээгээр энэ удаагийн олимпын наадмын тулгыг бүтээжээ. Энэ нь нэрт хүний Милан хотод уран бүтээлээ туурвиж байсныг илтгэж буй.

Олон улсын сансрын станцад хөл тавьсан анхны хоёр эмэгтэй сансрын нисгэгчийн нэг Италийн Саманта Кристофоретти нарны гэрлийг дэлхийд авчирч буй уран зөгнөлөөр Милан болон Кортина хотод олимпын бамбарыг буухиалсан.

Өдгөө 33 настай, олимпын алт, мөнгөн медальт уулын цаначин София Гожа Кортинад, уулын цанын олимпын гурван удаагийн аварга Алберто Томба, Дебора Компаньно нар Миланд бамбарыг асаав.

Энэ удаагийн олимпод Үндэсний Олимпын Хорооны 92 гишүүн орны 2,871 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар оролцох юм.

Олимпын наадам энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Тус наадмын нээлтийн ёслолын гэрэл зургийг Reuters агентлагийн зурагчдын дуранд ингэж буужээ.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг