Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны 02-р сарын 09-нөөс 2026 оны 02-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 09-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас,
- 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
- Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи:
- Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр,
- 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Ихэнх нутгаар хүйтний эрч суларч
- Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус,
- бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

