Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчид бүтээгдэхүүний найрлага нь ургамлын орц өндөр байх тусам арьсанд аюулгүй, зөөлөн байдаг гэдгийг мэдэх ч нийтлэг хандлага нь арьсанд үйлчлэх нөлөөлөл нь урт хугацааны дараа үр дүнгээ өгдөг гэдэг ойлголттой байдаг.
Ургамлын гоо сайхны шинжлэх ухааны 65 жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч BOTANICAL BEAUTY BRAND тодотголтой YVES ROCHER брэнд энэ ойлголтыг халж DERMO-BOTANICAL BEAUTY гэх цоо шинэ концептийг арьс арчилгааны шинэхэн иж бүрдэл GLOW ENERGIE дамжуулан батлан харуулж байна.
97 хувь хүртэлх ургамлын найрлагыг агуулсан арьсанд аюулгүй, зөөлний хажуугаар дермакосметик төрлийн бүтээгдэхүүнтэй адил арьсны эмч нартай хамтран бүтээгдсэн, клиникийн туршилтаар баталгаажсан GLOW ENERGIE шинэ иж бүрдэл нь брэндийн DERMO-BOTANICAL BEAUTY BRAND гэх шинэчлэгдсэн концептийн анхны арьс арчилгааны цуврал юм.
Иж бүрдэл нь 22 жилийн судалгааны үр дүнд бүтсэн 1 патент эзэмшихээс гадна бүх бүтээгдэхүүнүүд нь клиникийн 2 төрлийн тест болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар батлагдсан.
Нүүрний таны хамгийн өндөр цэгүүд болох хацар, хөмсөгний дээд яс орчимд гэрэл ойж харагдаж байна уу? арьсны тань өнгө жигд, сэргэг, хялгасан үрчлээгүй байна уу? гэдгээ шалгаарай. Хэрэв тийм биш бол танд тусалж чадах 25-с дээш насныханд зориулсан арьсны ядралт нь хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүд болохоос нь өмнө зогсоож арьсыг тань гэрэлтсэн толигор болгох GLOW ENERGIE-г санал болгож байна.
Амьд бүхнийг хөдөлгөгч түлш бол энерги байдаг. Энергийг үүсгэгч молекулыг ATP гэх бөгөөд эсийн дотор агуулагдаж тухайн эсийг коллаген үйлдвэрлэх, нөхөн төлжихөд шаардлагатай түлш болох энергийг үйлдвэрлэх зориулалттай.
GLOW ENERGIE цувралын гол найрлага болон улбар шар NASTURTIUM нь oligosaccharide-р баялаг бөгөөд энэхүү идэвхт найрлага нь ATP (эсийн энерги үүсгэгч молекул)-ийн энерги үйлдвэрлэх чадварыг 24%-р нэмэгдүүлснээр арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгож өгдөг. Nasturtium ургамлыг Yves Rocher брэнд 1980 оноос өөрсдийн органик тариалангийн талбайдаа агроэкологоор тариалж байна.
VITAMIN C-гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн шилдэг антиоксидант молекул юм.
100% байгалиас гарган авсан, тогтворжуулсан vitamin с нэмэлтээр найрлагадаа оруулснаар арьсыг эмзэгшүүлэхгүйгээр чөлөөт радикалын эсрэг антиоксидант үйлчилгээг үзүүлж арьсны залуу байдлыг хадгалан, өнгийг жигд сэргэг болгоно.
Nasturtium болон vitamin c-ийн хослол нь витамин c-ийн арьсанд үзүүлэх үйлчлэлийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх үйлчилгээг үзүүлнэ.
Шинэхэн иж бүрдэл нь Yves Rocher брэндийн бүх салбар дэлгүүр, www.yvesrocher.mn онлайн сайтаар худалдаалагдаж байна. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг 7505-7683 утсаар лавлаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!