Японы хамгийн том якүза бүлэг цаашид дахин “асуудал гаргахгүй”-гээ цагдаагийн байгууллагад амлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Японы хамгийн том якүза бүлэг өөрөөсөө салж гарсан бүлгүүдтэй явуулж буй дайнаа зогсоох амлалтыг цагдаагийн байгууллагад бичгээр өгсөн тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Ямагүчи-гүми нэртэй тус бүлэг 2015 онд өөрөөс нь салсан гишүүдийн байгуулсан бүлгүүдтэй цуст дайн эхлүүлж байсан юм.

Тус бүлгийн ахлагч нарын бичсэн “дахин ямар ч асуудал үүсгэхгүй”, “бүх зөрчлийг зогсооно” гэсэн үгстэй захиаг Даваа гарагт Японы баруун бүсийн Хёго мужийн цагдаагийн байгууллагад биечлэн хүргэжээ.

Японы эрх баригчид 2020 оноос хойш хүчирхийллийг зогсоохын тулд тэдний үйл ажиллагааг эрс хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн юм.

Тухайлбал тодорхой нутаг дэвсгэрт оффис ашиглахыг нь хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авч байжээ.

Ямагүчи-гүмигийн ирүүлсэн амлалт нь дээрх хязгаарлалтуудыг цуцлуулах зорилготой байж магадгүйг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Гэхдээ тус бүлгээс салж байгуулагдсан бүлгүүд ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ.

Ямагүчи-гүмигийн амлалт зөвхөн нэг талынх байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна.

Италийн мафи, Хятадын триадаас ялгаатай нь якүза бол Японы нийгэмд хууль ёсны дагуу оршсоор ирсэн үзэгдэл юм.

Тэд үйл ажиллагаагаа ил явуулж, өөрийн төв оффистой байдаг.

Якүза нь дэлхийн хоёрдугаар дайны дараах эмх замбараагүй байдал дээр үүсэн бий болсон байгууллага юм.

Тэд хар тамхи, биеэ үнэлэлт, рекэт, цагаан захтны гэмт хэрэг зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог.

Эхэн үедээ Японы эрх баригчид якүзаг нийгэмд дэг журам тогтооход нөлөөтэй гэж үздэг байжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд тэдний үйл ажиллагааг хязгаарлах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлснээр эдийн засгийн хүч чадал нь буурч, гишүүдийн тоо нь ч ихээр цөөрсөн юм.

Тухайлбал 2024 онд якүза нарын тоо 18,800 орчимд хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болжээ.

Сүүлийн жилүүдэд якүза нарын үйл ажиллагаа, нөлөө сулрахын зэрэгцээ тэднээс тэс өөр хөнгөн бүтэц, зарчимтай ажилладаг токүрю нэртэй гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа нэмэгдэж буй тухай Японы үндэсний цагдаагийн байгууллагын саяхны тайланд дурдсан байна.

Токүрю нь байнгын бүтэцтэй бус, тухайн гэмт хэрэг бүрд зориулан түр зуурын зохион байгуулалтад ордог хувь хүмүүс ажээ.

Тэдний олонх нь хүчирхийллийн бус гэмт хэрэг буюу сошиал сүлжээ ашиглан залилан, луйврын үйл ажиллагаа явуулдаг байна.

Эдгээрийн зарим нь якүза нартай хамтрах болсноор Японы гэмт хэргийн ертөнц улам нарийн, төвөгтэй болж байгааг цагдаагийн газрын тайланд бичжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ХАХА
9
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ха ха ха [66.181.176.132] 2025/4/13
бүх том бизнэсийг Атгадаг.. бүх ориг сүлжээ групп болгон өөртөө бүлэглэлтэй.. Якуза үүрд оршино .. эс бөгөөс япон гэж байхгүй.. Ийм юмийг буруу дуурайж Ман оршиж буй.!!
0 | 0 Хариулах
onoch [66.181.183.39] 2025/4/14
сүржигнээл...хэнд хамаатайюм
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.222] 2025/4/12
bi ch 2006ond GUIDE hiij bhdaa.20d huntei jyylchin avahad.ter dotor 70garyi nasnii uvgun irj bsn.gariin hyryynii chigchii hyryygui.evgui huiten hun bsn.ayalald yavaagu.japan tawn barigdaj bsan.tendhiin humuus ireed uvgun jyylching avaad yavsan.ayalal dyysah uyer ter uvgun ongotsnii byydal irchihsen bsn.tegd yavaad ugsun.yu ch oilgoogui.ayalal ch hiigeegui haagyyr yavsiin buu med.MONGOLd 7honog.
0 | 0 Хариулах
Ерөнхийдөө Японы Золбингууд.... [122.201.31.183] 2025/4/12
Якуза бүлэг бол боловсролгүй, танхай, хүмүүжилгүй, зарим хэсэг нь сэтгэцийн өвчтэй, гэмт хэрэгтнүүдийн нэгдэл юм... Орчин үеийн Японыхоо нийгэмд илүүц болж Япончууддаа ад үзэгдсэн хамгийн хөгийн хүмүүс болсон... Дээхэн үед якуза нар бол Самурай болон Шиогун нарын адил эх оронч, хатуу зарчимтай, гадны түрэмгийлэл болон гэмт хэргүүдээс улс нийгмээ хамгаалдаг нэр хүндтэй байсан бол өнөөдөр эсрэгээрээ ажилгүй боловсролгүй ЗОЛБИНГУУДЫН бөөгнөрөл болсон... Ерөнхийдөө Рекэт, Хууль бус наймаа, болон бусад хууль бус бохир аргаар мөнгө олдог... Гэвч харин эртнээс баяжсан зарим хөгшин якуза нар аль хэдийн засарч гадаад дотооддоо бизнэсийн салбаруудад хөрөнгө оруулж хөгжиж улам баяжсан байдаг.... Японоос Машин зөөдөг зарим чэнжүүд Японы золбингуудаас хамаг муу бүхнийг нь сураад ирдэг болсон....
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.224] 2025/4/12
2007 оны үед Ямагүчи гүмийгийн хамгийн том толгойлогчийг Монголд урьж авчирч байлаа..Гэрчлэх хүмүүс нь амьд сэрүүн байна даа..Гэхдээ монгол улсад хор хөнөөлтэй зүйл хийгээгүй...Тэр толгойлогч өвгөний аав нь халхын голын дайнд сураггүй болсон гэх юм билээ...Тэгээд япон цэргүүдийн булшинд очиж хүндэтгэл үзүүлж байсан.Янз бүрийн л олон зүйл ярьж байсан даа.Миний бие залуу ч байж дээ ..
1 | 0 Хариулах
Ёококуунаа [196.240.190.98] 2025/4/12
Сумиёоши кай, инагава кай, гэх мэт хурган бүлэглэлүүд бий2. Эд нар нь бүгд ямагүчи ээсээ салсан бүлэглэлүүд
1 | 0 Хариулах
Ёококуунаа [196.240.190.98] 2025/4/12
Анх үүссэн шалтгаан нь Японы засгийн н газар өөрсдөө. Тухайн үед дайнд ялагдаад, Японы төр хүчгүйдсэн. Үнэндээ АНУ Японы эзэрхэг дарангуй төрийг цомхотгож хүчийг нь бууруулсан. Үүнээс болж зөвлөлтийн коммунист суртал ухуулга Японд хүчээ авсан. 60аад он гэхэд Японд золтой л большевизм ялчихаагүй. Багш нарын, төмөр замчдын гэх мэт ҮЭ үүд маш хүчтэй байлаа. Японы ЗГ эд нарын эсрэг гэмт хэрэгтнүүдийг буюу Якуза нарыг сөргүүлэн тавьж тухайн үедээ хоригдож байсан бүх хүнд гэмт хэрэгтнүүдийг сулласан. Ингэсний хүчинд Японд хувьсгал гарсангүй. Яваандаа энэ Якуза нар нь зохион байгуулалтанд орж 70,80 он гэхэд дийлдэхгүй болж Японы улс төрийнхөн ч өөрсдөө гүн хутгалджээ. 90 оноос томоохон баривчилгаа хийж үе шаттайгаар дарсаар одоо зүгээр шивээсээ гайхуулдаг хэдэн өвгөчүүл л үлдсэн.
2 | 0 Хариулах
Зочин [172.225.55.48] 2025/4/11
Якуза нарын нам дарсан юм билээ. Одоо дийлэнх гишүүд нь гудамжны гуйлгачин болсон.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.31] 2025/4/11
Тэд ч амлалтандаа хурдан хүрчих байхөө ийм сайхан дэд бүтэцтэй оронд амар тайван амьдарцгаах нь бүгдэнгийнх нь эрх ашигт нийцэх байх.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
ulaanbaatr hot nepal oroj ireel genet dain higel ih olon ailin huuhed zaluusd hordool uhjina.bid medeej oshogon abna ter nepal yargachingasa.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
shero mongolain yaksua buleg odoo jag odoo reket tobd reket nepalin allrchintai gudmjini dain hijina.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
boostang bulindon buldogi shagri shndongli
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
hamri
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
reket har tsogoos halihgui ee yaduu muuhai har guilgachin shuu.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
hamri iga hamri tonwa shodan nigawa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
dudima
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
bochin badar-uugan har tsogoo ged reket aladah daa ter manai neg yakusa duu haldaj hund gemtek uchiriulsan.
0 | 0 Хариулах
Хулгайч [202.126.89.33] 2025/4/11
Манай хөх монгол якуза шиг үгүй юм аа гэхэд цахиур төмөр шиг олигархиудаас дэл сул юм туугаач дээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.176] 2025/4/11
2 өрөө байр, он залуу пүүжгий 40 өгвөл тэр Боссон Хөхсөн Боовчуудын 2 чихийг нь огтлоод ирж болно шүү..
4 | 0 Хариулах
хаха [202.55.188.82] 2025/4/12
амжих уу өлөн гуйлагчин минь
0 | 1 Хариулах
ҮГЛЭЭ ӨВГӨН [66.181.177.225] 2025/4/11
нийгэмд ийм хүмүүс байх ньдэмий . Эднийг арчиж хаях хэрэгтэй.дэг журамтай байх нь зөв.!!!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.176] 2025/4/11
Гэхдээ дундаж якуза босс насан туршдаа хангалуун амьдрах боломжтой байдаг.Якуза нар шат шатандаа өргөл татвар доороосоо дээшээ өгдөг юм. 100 гишүүнтэй бүлэг сар тутам боссдоо 100-500 $ өргөдөг. Энэ мөнгөөр босс нь казино тоглоно, жуулчлана, хүүхэн шаана
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.103] 2025/4/11
Манай увсад ирсэн 30нь Самурай якуза нарыг би хавирч шидээд хавсарч унагаад нохой мордоод үүрч шидээд хэдэн ясын тараана дөө ганцаараа наад хэд чинь ямар ч хүчгүй худлаа үрчийж орилсон сдагууд
0 | 6 Хариулах
Zochin [12.74.211.80] 2025/4/11
Uvsiin Teseesee holdoj uzeegui ymnuud ingeed balairaad bdiishd.
3 | 0 Хариулах
бүтэлгүй орк [202.55.188.82] 2025/4/12
чи юугаа мэдхэвдээ чааваас якуза нар шиг гэдэсээ хүүлэхээ байг гэхэд хураагаа тайрах зориг ч байхгүй бүлт бүлт битгий шаагаад бай
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.23] 2025/4/11
СУРУГА ЧИНЬ БАС НЭГ ТИЙМЭРХҮҮ БҮТЭЦТЭЙ БАЙХ АА?
0 | 4 Хариулах
Зочин [43.228.131.45] 2025/4/11
Якуза бол хог шаар. Японы нийгэмд шахагдаад амьдрах аргагүй болсон. Нэг үе 700к дөхөж байсан гишүүдийн тоо нь жилээс жилд багасаж одоо 100-200к болсон байдаг
0 | 3 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
genco batttulga diled ogodoh doo. bas nogoo burentegsh gej rekeet daraad obgol.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.94] 2025/4/11
mongold baiag tobd tuba nepal alah gesima. mongold gudamjini dain boljinoo neg uzbek kasak kirgiz ulaanbaatart ireeel harsan buhne bariad zodoson.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.215] 2025/4/12
Чи хэн гээч хүн бэ эрүүл хүн үү эсвэл элдэв юм хэрэглэдэг хүн үү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.21] 2025/4/11
БҮЛГЭМИЙН ЖИЛИЙН ОРЛОГО НЬ АЛБАН ЁСООР 6 ТЭРБУМ АЛБАН БУСААР 80 ТЭРБУМ ДОЛЛАР ШД. МАНАЙ УЛНУУД ЖООХОН ХАРААГААД АВ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.158] 2025/4/11
2000-аад онд Улаанбаатар зочид буудалд баахан шивээс болсон япончууд манай төр, бизнесийн томчуудыг тойруулаад хуралдаад байсан. Ямар учиртай юм бол???
2 | 2 Хариулах
Зочин [59.153.112.244] 2025/4/11
японы мафийнхан манайд ББСБайгуулж мөнгөө цэвэршүүлж буй. япон эзэнтэй , япон ХО бүхий өчнөөн ББСБ байдаг
6 | 0 Хариулах
Зочин [43.228.131.45] 2025/4/11
Тийм ш дээ. Японы якуза мөнгөө монголд өсгөж байгаа. Манайхан шалгах хэрэгтэй. Японд мөнгө хүүлэх хуулиар хориотой байдаг
1 | 0 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/4/11
90, 2000-аад онд Якуза нар сүртэй л байсан. 2020 оноос Якузаг хязгаарлах бодлого хэрэгжиж эхэлснээс хойш хэн ч биш болцгоосон. Гар утасны сим хэрэглэж болохгүй, ажил хийж болохгүй гэх мэтээр. Хүмүүс шивээсээ арилгуулж, хиймэл хуруу зүүж эргээд энгийн хүн болж амьдрах нь ихэссэн. Мэдээж засаршгүй гарууд нь асуудалтай хутгалдсаар л байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/11
hahaha hiimel huruu zuudeg n yaj baigaan hedii tii yos bailaa ch gesen aj uildveriin osol bas baij boloh bishuu
0 | 0 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/4/11
Мэдээ, докуг нь сайн үз. Хиймэл хуруу эрэлттэй. Якуза бас ёс жаяг өндөртэй, дүрэм журмаа зүүвэл хуруугаа хэд хэдээр нь хэрчүүлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/11
Манайд чинь мафийг шүтэж компаниа нэрлэчихсэн нэг хүн явж бдг чинь хэн билээ
30 | 0 Хариулах
Зочин [192.82.65.4] 2025/4/11
jenko yu hahha
5 | 0 Хариулах
Зочин [172.59.189.105] 2025/4/11
😂
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.176] 2025/4/11
6-р ангийн боловсролтой наймаачин бөх Женкоев Халтмаев Баттулга аа
1 | 0 Хариулах