Японы ерөнхий сайд Такаичи цаашид ч сүмогийн дэвжээнд гарахгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Японы мэргэжлийн сүмо бөхийн түрүү бөхөд Эзэн хааны цомоос гадна олон янзын цом, шагнал дагалддаг уламжлалтай. Үүний нэг нь Ерөнхий сайдын нэрэмжит цом юм. Тэгвэл Наран улсын ерөнхий сайдаар Санаэ Такаичи сонгогдсоноос хойш сүмогийн дэвжээнд гарах эсэх нь олны анхаарлыг татаж байв.

Энэ талаар Такаичи өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ "Би цаашид ч сүмогийн дэвжээнд гарахгүй" гэж товч бөгөөд тодорхой хэлсэн байдаг.

Өмнөх ерөнхий сайдууд, тэр дундаа Такаичигийн зөвлөх багш гэгддэг Шинзо Абэ нэгдүгээр болон зургаадугаар сарын тэмцээний түрүү бөхөд шагналаа өөрөө өгдөг байсан юм. 

Харин Такаичи нэгэнт тогтсон уламжлалыг хүндэтгэж үзэхээ илэрхийлсэн. 

Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эмэгтэй улс төрчид уг уламжлалыг хүйсээр ялгаварлаж байна гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна. 

Такаичи өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд шагнал гардуулах ёслолд өөрийнхөө оронд Соёлын сайд Ёхэй Мацүмотогоор цомоо гардуулсан билээ. Үүнээс тав хоногийн дараа Такаичи цаашид сүмогийн цом гардуулах бие төлөөлөгчөөр Такахиро Иноүэг томилсноо зарласан.

Хэдийгээр эмэгтэй улс төрчид энэ асуудал дээр бухимдаж байгаагаа илэрхийлсэн ч Такаичи үзэл бодлоосоо ухрах бодолгүй байна.

 

Эх сурвалж: Kyodo News