Инвескор ББСБ ХК-ийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан нийтлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа

Инвескор ББСБ ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж хувьцаа эзэмшигч нартаа 2025 оны жилийн эцсийн үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангаа танилцууллаа.

зураг
 

Инвескор ББСБ нь Монголын банк бус санхүүгийн салбарт өсөлт, шинэчлэлтээр манлайлан ажилласаар ирсэн бөгөөд 2025 онд Инвескор ББСБ-ын толгой компани болох Инвескор Санхүүгийн Групп (ICFG) нь Монголын санхүүгийн байгууллагуудаас анх удаа Лондонгийн Хөрөнгийн Биржид бүртгэгдсэнээр олон улсын түвшний засаглал, ил тод байдал, тайлагналын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд Инвескор ББСБ нь анх удаа Их Британи улсын Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагад нийцүүлэн олон улсын аудитад хамрагдаж, хөндлөнгийн аудитын байгууллагаас өөрчлөлтгүй аудитын дүгнэлт авсан нь санхүүгийн тайланд материаллаг алдаа, зөрчил илрээгүй болохыг илэрхийлэхийн сацуу компанийн санхүүгийн тайлагнал, дотоод хяналтын тогтолцоо олон улсын түвшинд нийцэж байгааг илэрхийлж байна.

Инвескор ББСБ нь гадаад улсад 5, Монгол улсад 3 охин компани бүхий өргөн бүтэцтэй, олон улс дамнан үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул хөндлөнгийн аудитын үйл явцын хамрах хүрээ, нарийвчлалын хувьд өндөр шаардлагатай, цаг хугацаа шаардсан онцлогтой байсныг онцолж байна. Инвескор ББСБ-ын санхүүгийн тайланд дэлхийн тэргүүлэгч аудитын байгууллагын нэг болох Ernst & Young компанийн Монгол дахь салбар болон толгой компанийн аудитад Ernst & Young UK тус тус хөндлөнгийн аудит хийж ажилласан болно.

2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаас онцолбол:

Нийт цэвэр зээлийн багц 20%-аар өсөж 882.6 тэрбум төгрөгт, татварын дараах ашиг 21%-аар өсөж 100.6 тэрбум төгрөгт хүрэв.

Хураангуй Санхүүгийн Байдлын Тайлан:

Хөрөнгө

Дүн /тэрбум төгрөг/

   

Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

182.1

Харилцагчдад олгосон зээл ба урьдчилгаа

882.6

Бусад хөрөнгө

76.1

Нийт хөрөнгө

1,140.9

   

Өр төлбөр

 
   

Бусдаас татсан эх үүсвэр

439.8

Бондын өр төлбөр

115.8

Итгэлцлийн үйлчилгээний өр төлбөр

220.3

Бусад өр төлбөр

28.5

Нийт өр төлбөр

804.4

   

Нийт эздийн өмч

336.5

Хураангуй Орлогын Тайлан:

 

Дүн /тэрбум төгрөг/

Хүүгийн цэвэр орлого

193.9

Хураамж, шимтгэлийн цэвэр зардал

39.8

Үйл ажиллагааны цэвэр орлого

180.8

Бусад зардал

(53.9)

Татварын өмнөх ашиг

127.0

Орлогын татварын зардал

(26.4)

Татварын дараах ашиг

100.6

Тайлант хугацаанд Санхүүгийн Зохицуулах Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 43.3% (зохистой түвшнээс 35.3%-иар илүү), өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 30.3% (зохистой түвшнээс 10.3%-иар илүү) хүрч, эрсдэл даах чадвар нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. Мөн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 18.8% гарсан байна.

Дэлгэрэнгүй тайлантай ЭНД-ээс танилцана уу.

Инвескор санхүүгийн групп (ICFG) нь Лондонгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компанийн хувьд олон улсын санхүүгийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлцлийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүрэг хүлээдэг бөгөөд олон улсын сангуудтай холбоотой мэдээллийг Монголын зах зээлд нээлттэй, ил тод мэдээлж эхэлснээрээ салбартаа сайн засаглал, ил тод байдлын жишиг тогтоож байна.

2025 оны эцсийн байдлаар Инвескор ББСБ нь олон улсын 11 санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, жижиг, дунд бизнесийн санхүүгийн чадамжид үүссэн хүндрэлээс шалтгаалан зээлийн чанарын зарим үзүүлэлттэй холбоотой ковенант зөрчлүүд үүссэн. Гэсэн хэдий ч эдгээр асуудлыг холбогдох санхүүжүүлэгч байгууллагуудтай идэвхтэй харилцан зөвшилцөж, ойлголцлын хүрээнд зохицуулан, хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байна.

2026 онд Инвескор ББСБ ХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд бид Монголын бичил санхүүгийн салбарт шинэчлэл, өсөлтийг манлайлан, олон улсын зах зээлд Монгол компаниудын төлөөлөл болон амжилттай тэлж ирсэн билээ. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг харилцагчид, түншүүд, хөрөнгө оруулагчид болон нийт ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Инвескор ББСБ ХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.