ХасБанк 2025 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар болон Татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн хүрээнд 2025 оны улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгчдийг өнөөдөр тодруулж, өргөмжиллөө.
ХасБанк 2025 онд нийт 112 тэрбум төгрөгийн татвар, хураамж, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлсэн амжилтаар "Том татвар төлөгчийн сегмент"-ийн ТОП-5 байгууллагын нэгээр шалгарлаа.
Бид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, төвлөрүүлсэн татвар, хураамжийн хэмжээгээр эх орондоо хувь нэмрээ оруулахаас гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч манлайлагч байгууллагын хувьд Монгол улсынхаа тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.
Түүнчлэн, үндэсний эдийн засгийн тулгуур болсон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүгийн цогц үйлчилгээгээр тасралтгүй дэмжин ажиллаж, иргэдийнхээ сайн сайхан амьдрал, эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөө тууштай ажиллаж байна.
Бидний итгэл хүлээлгэж, хамтран ажилладаг нийт харилцагч, хөрөнгө оруулагч, түншүүд та бүхэндээ баярлалаа.
Зөв банк, ХасБанк.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
