Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана
Өнөр хорооллын гудамжийг цогц гудамж зам болгон хөгжүүлэх зам барилгын ажлын хүрээнд өнөөдөр орой дараах авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Сануулахад Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлж байв.
Тус хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавьж байгаа бөгөөд эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, боловсруулсан хэмээн мэдээлж байсан юм.
Төслийг НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


