Монгол Улсын шилдэг татвар төлөгчийн жагсаалтад Энержи Ресурс ХХК 15 жил тогтмол “айрагдаж” байна

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Тавантолгойн бүлэг ордын 4%-д үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс ХХК нь группийн хэмжээнд 2025 онд Монгол Улсын төсөвт 512 тэрбум төгрөгийн татвар, хураамж, шимтгэлийн орлого төвлөрүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Монголын Татварын алба 2025 оны шилдэг татвар төлөгчдийг өнөөдөр зарлалаа.

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

  • Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ
  • Эрдэнэс Таван толгой ХК
  • Оюутолгой ХХК
  • Монголын Алт ХХК
  • Хаан банк
  • Энержи Ресурс ХХК
  • Саусгоби сэндс ХХК
  • Апу ХК
  • Голомт банк
  • Худалдаа хөгжлийн банк