ХасБанк “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаа 11 дэх жилдээ зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Бяцхан зураач, уран бүтээлч дүү нартаа дуулгах сайхан мэдээтэй!

Хүүхдийн баярыг угтан ХасБанкаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хүүхэд бүр уран бүтээлч" уралдаан 11 дэх жилдээ зарлагдаж байна.

Энэ жилийн уралдаан “Миний Түмний эх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Монголчуудын бахархал болсон хурдан хүлгийн хурд хүч, онцлох шинжийг хүүхэд багачуудынхаа нүдээр харж, тэдний төсөөллөөр илэрхийлсэн бүтээлүүдийг хүлээн авах гэж байна.

“Түмний эх” нь монгол хурдан морины төгс шинж төрхийг илэрхийлсэн, алдарт уран барималч Г.Сэрээтэрийн бүтээл бөгөөд эртний хүрэл зэвсгийн үеийн морины дүрслэлээс эх үндэс аван орчин үеийн хэлбэрт буулгасан уг бүтээлийг ХасБанк хурд, эрч хүч, дэврүүн омголон сэтгэлийн бэлгэдэл болгон дээдэлсээр ирсэн.

ХУГАЦАА:

2026 оны 5-р сарын 4-өөс 5-р сарын 25-ны өдрийг дуустал

НАСНЫ АНГИЛАЛ: 

  • 5-7 нас
  • 8-10 нас
  • 11-13 нас
  • 14-16 нас

БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:

Уралдаанд оролцогч хүүхэд өөрийн гараар бүтээсэн (эцэг, эхийн дэмжлэгтэй байж болно) гар зураг, баримал, наамал зэрэг бүтээлээр оролцоно.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, ХУГАЦАА:

Бүтээлийн зураг болон сканердсан хувилбарыг 2026 оны 5-р сарын 25-ны өдрийг дуустал azzaya.b@xacbank.mn хаягаар хүлээн авна.

*Илгээхдээ хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаар, бүтээлийн тайлбар /2-3 өгүүлбэр/-ыг тодорхой бичиж ирүүлнэ.

ШАГНАЛ:

Ангилал тус бүрд 3 бүтээлийг шалгаруулж, нийт 12 хүүхдийг 6 сарын 5-ны өдөр хүлээн авч шагналыг гардуулна.

  • 1-р байр 1,000,000₮
  • 2-р байр 800,000₮
  • 3-р байр 500,000₮

Авьяаслаг хүүхэд багачууддаа амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.