ҮЙЛ ЯВДАЛ: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно
"Blue sky" diamond танхимд
09:30 цагт Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно.
Олон улсын эх баригчдын холбооноос 2026 оны олон улсын эх баригчдын өдрийг “Дэлхий дахинд нэг сая эх баригч хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан байна.
Төрийн ордонд
10:00 цагт МАН, АН-ын бүлэг хуралдана.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд
10:00-13:00 цагт Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд “Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл-хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнөнө.
“Монгол ньюс” төвд
11:00 цагт Гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөөх тогтвортой дэмжлэгийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжилд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтыг бий болгох зорилгоор “Эзэгтэй сан” 50 сая төгрөгийн хуримтлал бүрдүүлж, мөнгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн санал асуулгыг ил тодоор зохион байгуулах тухайгаа "Майнд тэч" ХХК-аас мэдээлэл өгнө.
ТЭЦ 2-ын үнсэн санд
11:00 цагт "ТЭЦ-5"-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон удирдлагууд давуу байдал олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй талаар АТГ, Эрүүгийн Цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж хэвлэлийн хурал зарлаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
