Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ гэж мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ДЦС 2-ын хашаанд ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгараад буй. 

300 МВт цахилгаан, 340 Гкал дулааныг төвийн системд нийлүүлэх тус станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр(2026.05.04) эхэлнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Станцыг дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн газар дээр барих бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. ДЦС-5 ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангана гэж ТЭЗҮ-д тусгажээ.

ДЦС-5-ыг барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд нийслэлээс хариуцах 20%-ийн санхүүжилтийг ₮200 тэрбумыг бонд гаргаж, төлөхөөр болсон билээ.