Хүүхдийн баярын онцгой бэлэг: 15%-ийн хүүтэй хадгаламж

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Удахгүй болох Хүүхдийн баярыг угтан Ариг банк “Хүүхдийн боловсрол” хадгаламжийнхаа хүүг нэмэгдүүлж ЖИЛИЙН 15% болголоо. Хүүхдийн хадгаламж нь зөвхөн хуримтлал биш, үр хүүхдийнхээ боловсрол, хөгжил, мөрөөдлийн төлөө өнөөдрөөс эхлүүлж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс энэ Хүүхдийн баяраар хүүхдэдээ баяр баяслаас гадна ирээдүйд нь зориулсан үнэ цэнтэй эхлэл бэлэглээрэй.

Уг хадгаламжийн урамшуулал нь 2026 оны 5 сарын 1-ээс 7 сарын 1-н хүртэл буюу ердөө 2 сарын хугацаанд үргэлжлэх ба тус хугацаанд шинээр хадгаламж нээлгэсэн харилцагчид өндөр хүүний өгөөжөөс гадна дараах боломжуудын эзэн болох юм. Үүнд:

  • Сурлагын амжилтаас хамааран олгогдох 10%-ийн урамшуулал;
  • 20 сая төгрөг хүртэлх даатгалын эрх;
  • Жилдээ 1 удаа 30% хүртэлх дүнгээр боловсролын байгууллага руу зарлага гаргах эрх;
  • Хадгаламжийн үлдэгдлийн 85%-тай тэнцэх хэмжээний зээл авах боломжтой.

Мөн энэхүү хадгаламжийг нээлгэн Ариг банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой" хадгаламжийн аянд оролцож 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой.

Ийнхүү Ариг Банк нь хүүхдүүдийн ирээдүйн боловсрол, хөгжилд чиглэсэн санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэх, урт хугацааны хуримтлалыг бий болгох зорилгын хүрээнд харилцагчдадаа илүү өгөөжтэй, үнэ цэнтэй санхүүгийн шийдлийг санал болгож байна.

Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.arigbank.mn/mn/product/19/263 линкээс аваарай.

ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ | АРИГ БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.