Душанбегийн Их Дуулгад монголчууд медалийн чансаагаар III байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод боллоо. 

Нийт 34 орны 240 тамирчин оролцсон тус тэмцээнд Монголын 17 тамирчин өрсөлдсөн юм. Тэднээс

  • эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь алт,
  • эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч алт,
  • эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа мөнгө,
  • эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн мөнгө,
  • эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэнээр медалийн чансаагаар III байранд жагсав.

Тодруулбал Душанбегийн Их Дуулгад ОХУ-ын баг гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол эзэн орон Тажикистаны тамирчид гурван алт, нэг хүрлээр удаалжээ.

Түүнчлэн Польш, Итали тус бүр хоёр, БНХАУ, АНЭУ тус бүр нэг алтан медаль хүртэв. Мөн 18 улс ямар нэгэн медаль зүүлээ.

Жүдочдын дараагийн тэмцээн энэ сарын 8-наас 10-ныг дуустал Казахстаны Астана хотод болно. Нийт 38 орны 309 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн тус тэмцээнд Монгол Улсаас 19 тамирчин өрсөлдөх аж.