Голомт Капитал ҮЦК ХХК зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд Голомт Капитал ҮЦК ХХК нь Монголын Хөрөнгийн Бирж ХК-тай зах зээл үүсгэгчийн анхны хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

зураг
 

Тус гэрээний хүрээнд ТОП-20 индекст багтах 4–5 компанийн хувьцаанд зах зээл үүсгэгчийн үүргийг хэрэгжүүлж, худалдан авах болон худалдах захиалгыг тогтмол байршуулснаар:

  • Зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх
  • Арилжааны идэвхийг дэмжих
  • Үнийн тогтвортой байдлыг сайжруулахад чиглэн ажиллана

Хөрөнгө оруулагчдын хувьд тулгамддаг гол асуудал нь үнэт цаасаа хүссэн үедээ, хүссэн үнээр арилжих боломж хязгаарлагдмал буюу хөрвөх чадвар сул байдаг явдал юм.

Иймд бид хөрөнгийн зах зээлийг дараагийн шатанд хүргэх, хөрөнгө оруулалтын шинэ соёлыг төлөвшүүлэх зорилгоор олон улсын зах зээлийн чухал оролцогч болох зах зээл үүсгэгчийн үүргийг хэрэгжүүлж эхэлж байна.


Хэрэв та бүхэн хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл авах, үнэт цаасны дансаа нээлгэх хүсэлтэй бол доорх дугаараар холбогдоно уу.

📲 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414 | 8886-9282

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.