Италийн Сери А лигийн аваргаар "Интер Милан" тодров

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Италийн хөлбөмбөгийн Сери А лигийн аварга өнгөрсөн долоо хоногт тодорлоо. Улирлын тоглолт өндөрлөхөөс гурван тойргийн өмнө "Интер Милан" баг түрүүлэх болзлоо биелүүлэв. 

Тэд Ням гарагт "Парма"-г 2:0-ээр илүүрхсэнээр 35 тойргийн дараа 82 оноотой болж, арын багаасаа 12 оноогоор илүү гарснаар лигт 21 дэх түрүүгээ авлаа. Ингэснээр Италийн "Ювентус" багийн 36 түрүүгийн ард бичигдэж байна.

Италийн лигийн аваргууд энэ сарын 14-нд Лигийн цомын төлөө "Лацио"-той учраа таарах юм. Тэд хамгийн сүүлд дотоодын лигийнхээ хоёр цомыг 2011 онд Хосе Моуриньюгийн удирдлага дор авч байсан билээ.

зураг
 
зураг
 
зураг
 

"Интер Милан" багийн дасгалжуулагч Кристиан Чивугийн хувьд дасгалжуулагчийн замналдаа анхны цомоо өргөж байна. Тамирчин байхдаа лигийн аваргаар гурван удаа тодорч байсан 45 настай Чиву өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш "Интер Милан"-ыг удирдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters