Монголд болж буй олимпын таеквондогийн үндсэн төрөлд иранчууд багийн дүнгээр тэргүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
48 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монголд болж байгаа олимпын таеквондогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) үндсэн төрөл энэ сарын 21-нээс 24-нийг дуустал үргэлжилсэн юм.

Азийн 43 улсын 1,100 орчим тамирчин оролцож байгаа тус тэмцээнд Ираны тамирчид таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар тэргүүллээ.

Харин Өмнөд Солонгосын баг дөрвөн алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл буюу нийт медалийн тоогоор бусдыгаа манлайлав.

Мөн Узбекистан, БНХАУ, Тайвань тус бүр хоёр алт, Йордан нэг алтан медаль зүүсэн байна.

Нийт 11 улс ямар нэгэн медаль хүртлээ.

Харин манай улсын хувьд нутагтаа болсон тэмцээнээс медаль хүртэж чадсангүй.

Өнөөдрөөс пара таеквондогийн төрөлд тамирчид хүчээ үзэж байна.