Юнител групп МУИС-тай стратегийн түншлэлийн санамж бичиг байгууллаа
Юнител групп болон Монгол Улсын Их Сургууль хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор 3 жилийн хугацаатай санамж бичиг зурлаа. Энэхүү түншлэл нь Юнител групп мэдээлэл, харилцаа холбооны салбарын дижитал шилжилт, инновацын чиглэлээр хэрэгжүүлсэн тэргүүн туршлагаа хуваалцаж, талууд боловсрол, судалгаа шинжилгээний чиглэлээр үр өгөөжтэй хамтран ажиллах зорилготой юм.
Түүнчлэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Мэдээллийн технологи, Электроникийн сургууль, Бизнесийн сургууль болон Юнител группийн хооронд хамтарсан үйл ажиллагаа, судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.
Дижитал экосистемийг бүрдүүлэгч Юнител групп нь ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж буй бөгөөд энэхүү зорилгын хүрээнд МУИС-тай ажлын төлөвлөгөө гарган ажиллах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
