Улсын хэмжээнд 67,000 гаруй эмч ажилтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй өнөөдөр уулзжээ. 

Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67,000 гаруй ажилтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Салбарын нийт ажилчдын

  • 80 гаруй хувийг эмэгтэйчүүд,
  • 60 гаруй хувийг 40 хүртэлх насныхан эзэлж буйг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Тэрбээр төр, засгаас эрүүл мэндийн салбарын хөгжилд онцгой анхаарч, эмч, ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг илэрхийлэв.

Тухайлбал 2026 онд салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарч, одоогоор 30 хувь нь хэрэгжээд байгааг хэллээ.

Цаашид өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд салбарын үүрэг оролцоо улам чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсныг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.