УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох асуудлыг хойшлуулжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уг хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Бүлгийн дарга О.Цогтгэрэл чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тиймээс дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн боловч бүлгийн гишүүдийн олонх нь тус асуудлыг хойшлуулах шаардлагатай гэж үзжээ.
Түүнчлэн Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо энэ долоо хоногт хуралдаж, С.Баярцогтыг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
