Өнөөдөр Х Богдын мэлмий гийсэн өдөр

Э.Тэмүүлэн, iKon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Бурханы Шашны тэргүүн, Оройн дээд Очирдара, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт (хэргийн тухайд алдрыг тань өгүүлбэл) Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин тунгалаг мэндэлж, мэлмий гийсэн энэхүү өлзий дэмбэрэлт өдөрт гүн хүндэтгэлтэйгээр тахилын дээдийг өргөн сүсэглэн залбирмуй.

Цаглашгүй цагийн хүрдэнд номын жам ёс үл тасран эргэж, эх орондоо дахин заларсан нь Монгол түмний оюун санааны их мандал, заяа тавилангийн гэгээн гэрэл билээ. Дээдсийн мутрын адис, мэлмийн ивээл нь зовлонгийн мананг сарниулж, билгийн наран адил түмэн олны сэтгэлийг гийгүүлж буй нь юутай ерөөлт.

Оройн дээд Очирдара Богд гэгээн таны үйлс зохионгуй тань огторгуй мэт түгээж , шашин амьтны тусыг агуу ихээр зохиох болтугай!

Аравдугаар Богд бээр билгийн тооллын 17 дугаар жарны 29 дүгээр он хаврын адаг цагаан луу сарын 15 буюу аргын тооллын 2015 оны тавдугаар сарын 4-ний өдөр мэндэлжээ.

 

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд