PLAYTIME FESTIVAL 2026: Тасалбараа хөнгөлөлттэй үнээр авах сүүлийн боломж

ikon.mn
16 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Азийн ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй “Playtime Festival 2026” наадам долдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Плэйтайм хүрээлэнд нийт гурван өдрийн турш зохион байгуулагдах гэж байна.

Тус наадам жил ирэх тусам үзэгчийн цар хүрээ, оролцож буй уран бүтээлчид, зохион байгуулалтын хувьд шинэ шатанд гарч ирж буй бөгөөд 2026 онд олон улсын стандартад нийцсэн фестивалийн соёлыг илүү өндөр түвшинд хүргэхээр ажиллаж байна. Зохион байгуулагчдын зүгээс тухайлбал Нидерланд, Япон улсын мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж, тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах, тайзны хэлбэр дизайн, ерөнхий концепцыг шинэчлэх чиглэлээр олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр үзэгчид илүү чанартай, цогц фестивалийн туршлагыг мэдрэх нөхцөл бүрдэж байна.

АЛБАН ЁСНЫ ТАСАЛБАРЫГ 30% ХӨНГӨЛӨЛТТЭЙ АВАХ СҮҮЛИЙН БОЛОМЖ

Наадмын тасалбар албан ёсны борлуулагч Shoppy.mn болон наадмын албан ёсны вэбсайт Playtime Festival-аар тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг хямдралтай авах боломжтой First Release шат өнөөдөр дуусах гэж байна. Энэ бол наадмын тасалбарын үндсэн үнээс 30 хүртэл хувиар хямд үнээр худалдан авах сүүлийн боломж юм. Тасалбарын төрлийн хувьд 2 болон 3 өдрийн тасалбарын сонголттой тул үзэгчид өөрсдийн цаг зав, хүсэл сонирхолд нийцүүлэн сонголтоо хийх боломжтой.

Дараагийн шатанд тасалбарын үнэ нэмэгдэх тул Playtime Festival-ийг хамгийн таатай нөхцөлөөр мэдрэхийг хүсвэл яг одоо тасалбараа худалдаж авахыг зөвлөж байна.

зураг
 

Үүний зэрэгцээ тасалбарын бодлого илүү ил тод, ойлгомжтой зарчимд шилжсэнээр бүх үзэгчдэд ижил нөхцөлөөр оролцох боломж бүрдэж буй юм. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдэд хамтрагч байгууллагуудаар дамжин хэрэгждэг байсан хөнгөлөлт, урамшууллын бодлогыг бууруулж, зөвхөн наадмын зүгээс санал болгож буй шинэ бодлого, хөнгөлөлтийн нөхцөлөөр үзэгчдэдээ үнэ цэнийг бодитоор мэдрүүлэхийг зорьжээ.

earth.music.art.love

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.