Говийн дархан цаазат газар байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр болж, ховор амьтдын тухай баримт мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр “Хавтай хамгааллын асуудлууд: ахиц дэвшил ба сорилт” сэдэвт илтгэлийг "Луужин амьтан судлалын нийгэмлэг" ТББ-ын захирал, доктор У.Тунгалаг дараах байдлаар хүргэлээ.
Тэрбээр "Анх 1877-1878 онд судлаач М.Пржевальский Лоб нуурын орчимд тогтож судалгаа хийж байжээ. Ингэж судлах явцдаа хамгийн анх хавтгайг илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэрийн тэмээнээс ялгаатай байна гэдгийг илрүүлжээ.
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн улаан дансны ангиллаар хавтгай нь УСТАЖ болзошгүй амьтны дотор багтдаг. Нийт есөн ангилал байгаагийн нэлээд дээгүүр бичигдсэн байгаа юм.
Хавтгайг цөлийн экосистемийн олон янз байдлыг илэрхийлдэг гол бэлгэ тэмдэг гэж үздэг. Бусад бүх тэмээтэй овогтын амьтад дундаас цор ганцаар зэрлэгээрээ амьдардаг зүйл.
Говийн экосистемийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад маш чухал ач холбогдолтой.
Үргэлжлүүлэн ярихдаа "Байгаль орчны өөрчлөлтөд асар мэдрэг амьтан учраас экосистемийн төлөв байдал хэвийн байгаа эсэхийг хүртэл тодорхойлж байдаг төрөл зүйл.
Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хатуу ширүүн нөхцөлд буюу
Энэ амьтны хорогдолд амьдрах орчны доройтол шууд нөлөөлж буй. Хамгийн наад зах нь усаар гачигдаж байна. Баянбүрд болсон усны эх үүсвэрүүд хуурайших, уул уурхай болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үрэгдэж байна.
Хур бороо орохгүйн улмаас идэш хоол нь ургахгүйгээс эхлээд идээшил нутаг нь хумигдаж байгаа. Мөн гэрийн тэмээтэй эрлийзжих нь бас нэг аюул занал.
Мөн залуу ботго, торомны хувьд халдварт өвчин болон усны бохирдлоос үүссэн халдвараар хорогдох асуудал бий.
1930-аад онд хавтгай агнахыг Монгол Улсад хориглосон байдаг.
2007 оноос эхлээд Лондоны амьтан судлал буюу одоо Луужин болчхоод байгаа энэ байгууллага хавтгай хамгааллын асуудал руу орж эхэлсэн.
Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн EDGE гэх хөтөлбөртэй. Эволюцын хувьд тусгаар, генетикийн хувьд устаж болзошгүй амьтдын жагсаалт гэж бий. Тэрхүү жагсаалтад хавтгай нэлээд дээгүүр орж байна.
2003 оноос Хавтгай үржүүлгийн төв үйл ажиллагаагаа эхэлсэн. Хавтгай хамгааллыг дотор нь хоёр янзаар ярьж байгаа.
Мөн тэрбээр хавтгайн тоо толгойг нэмэгдүүлэхэд тулгарч буй дараах сорилтыг хэллээ.
Хавтгайн мониторингийн тогтмол хийх нөхцөл байдалдаа тааруулсан арга зүй протокол одоог хүртэл гараагүй.
Жил бүр тооллого хийж тоо толгойн динамикийг хямд төсөр аргаар хянаж чадахгүй байна. Хавтгайн тоо толгой тэд байна гэх таамаг төдий зүйлийн дотор өдий болтол явж ирсэн.
М.Пржевальский нээсэн Лоб нуур хавиар 500 орчим хавтгай байгаа. Хэдэн удаагийн Хятадын цөмийн янз бүрийн юмыг даваад гараад ирсэн маш тэвчээртэй хавтгай тэр хавиар байна гэжээ.
Энэ чиглэлд бусад судлаачидтай холбоо тогтоож, солилцоо хийх ажлыг явуулаагүй.
Жил бүр төслөөс хамааралтай маягаар үйл ажиллагаа явуулдаг.
Хавтгай хамгааллын ажлаар жил бүр гадаад улс руу л төслийн санал өгч байдаг. Төрөөс хавтгай хамгаалах чиглэлд санхүүжилт гаргадаггүй бөгөөд мазаалай руу илүү төвлөрсөн маягтай байгааг дурдлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
|