Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн номын санд
09:00-18:00 цагт Говийн дархан цаазат газар байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулна.
Энэ үеэр эрдэмтэд ховор амьтдын тухай сонирхолтой зүйлсийн талаар мэдээлнэ.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт Экспортын тээврийг тэгш хуваарилах, орлогын тэгш бус байдал үүссэнийг засах шаардлагыг Засгийн газарт хүргэх хөдөлгөөнийг эхлүүлж буй талаар Тээвэрчдийн төлөөлөл мэдээлнэ.
"Юнион Бюлдинг" 7 давхарт
11:00 цагт Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд, бүрэн бүрдүүлэх зорилгоор “Монголын Төмөр Зам” ТӨХК нь Төрийн өмчит 20 ААН-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт "Төр судлалын гүн ухааны онолын баримжаагаар Монгол Улсын төр, үндсэн хуулийг монгол зан заншил үндэснийхээ уламжлалт төрт ёсыг сэргээн шинэчлэх тухай" асуудлаар Төр судлалын гүн ухаан, үндсэн хуулийн судлаач н.Баттогоо мэдээлэл хийнэ.
12:00 цагт Хуулийн хонгил босгосон хүнд дахин зургаан жилийн давуу эрх олгохыг эсэргүүцэж, Иргэдийн дуу хоолой нэгдлээс хэвлэлийн хурал зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|