Ким Жон Ун өөрийн үйлдвэрийн шинэ галт зэвсгээр цэц мэргэнээ сорьжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт армийнхаа тусгай хүчний бэлэн байдлыг шалгахдаа тус улсын зохион бүтээсэн мэргэн буучийн шинэ зэвсгийг өөрийн биеэр туршсан тухай Пёняны төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Энэ үеэр тэр “эх оронч байх, эх орондоо үнэнч байхын хамгийн тод илрэл нь дайны бэлэн байдал” болохыг цэргүүддээ онцлон захисныг Солонгосын Мэдээний Төв Агентлаг уламжилсан байна.

Тусгай хүчний цэрэг дайчдад удахгүй нийлүүлэх мэргэн буучийн шинэ зэвсгийг Ким Жон Ун энэ үеэр туршжээ.

зураг
 

Өөрийн биеэр туршсаны дараа Ким Жон Ун “манай зохион бүтээж буй зэвсгийн гүйцэтгэл, хүчин чадалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв” гэж дээрх мэдээнд өгүүлсэн байна.

Тэрбээр тусгай хүчний үйл ажиллагаатай Баасан гарагт танилцсан нь Өмнөд Солонгост ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг огцруулах шийдвэрийг үндсэн хуулийн цэц зарласан цаг үетэй давхацжээ.

Юн Сүк Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улс орондоо цэргийн дэглэм зарлахдаа “төрийн эсрэг хүч”, Умард Солонгосын аюул заналаас ард түмнээ хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байсан юм

 

Эх сурвалж: AFP