Гарааны бизнесийг дэмжих JCI CYE хөтөлбөрийн бүртгэл эхэллээ!
Монголын залуучуудын хамгийн хүлээлттэй гарааны бизнесийн тэмцээн болох JCI Creative Young Entrepreneur (CYE) хөтөлбөрийн бүртгэл албан ёсоор эхэллээ. Энэ бол зөвхөн нэгэн тэмцээн биш. Энэ бол таны бизнес санаагаа бодит болгох, дараагийн түвшинд гаргах жинхэнэ боломж юм.
JCI Монгол байгууллага энэхүү хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ дараалан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар, “Стартап Маркетинг Спейс” ХХК, “Стартап Монгол” ТББ, “MN Agency” компаниудтай хамтран 4 дэх жилдээ дараалан “STARTUP 2025 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН”-ыг зохион байгуулж байна.
Яагаад CYE хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?
- Гарааны санхүүжилт авах боломж
- Мэргэжлийн менторуудын зөвлөгөө, чиглүүлэг
- Бизнес санаагаа илүү боловсронгуй болгох орчин
- Улсын хэмжээнд танигдах боломж
- Дараагийн шатны хөрөнгө оруулалт татах суурь
Таны бизнес санаа хэрэгжих боломжтой, шийдэлд төвлөрсөн байхад л хангалттай.
2024 оны Стартап улсын уралдааны шилдэг стартапуудын нэг Sustainable Nomads төсөл Ази, Номхон Далайн бүсийн чуулганд оролцож 60 гаруй орны 3500+ зочдод танилцуулсныг дуулгахад таатай байна.
Хэн CYE хөтөлбөрт хамрагдах вэ?
- 📌Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа залуус
- 📌15-34 насны Их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчид байж болно
ЖИЧ: Үндсэн багийн гишүүд нийгмийн даатгал төлдөггүй байх эсвэл хувиараа төлдөг байх ёстойг анхаарна уу.
Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг:
👉 [Стартап 2025 - Улсын уралдаан]
☎️ МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР: 8000-7314, 9009-1019
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
