Ю.Ариунсайхан: “Mongolian Mining” үзэсгэлэнг Монголын уул уурхайн салбарын технологийн шинэчлэл, хамтын ажиллагааг дэмжих боломжийг олгодог гүүр гэж хардаг

ikon.mn
2025 оны 4 сарын 7
Сурталчилгаа

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байгаа “Таванбогд Констракшн Машинери”  компанийн захирал Ю.Ариунсайхантай ярилцлаа.

зураг
 

- Сайн байна уу та. Юун түрүүнд байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөхгүй юу?

- Сайн байна уу, эрхэм уншигчид аа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. "Таванбогд Констракшн Машинери" ХХК нь Таван Богд Группийн хөрөнгө оруулалттайгаар 2010 онд Японы Хитачи брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дилер компани болон үүсгэн байгуулагдсан.

Энэ жил манай компани 15 жилийн ойн тохиож байна. 2010 оноос хойш Монголын уул уурхайн зах зээлд Хитачи брэндийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, улс орны бүтээн байгуулалт болон экспортын голлох түүхий эд, тэр тундаа нүүрсний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Бид уул уурхайн салбарт хүнд машин механизмын худалдаа, баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм.

- Hitachi брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн онцлог давуу талын тухайд? 

- Hitachi брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн талаар ярихад юуны өмнө найдвартай, бат бөх байдлыг нь онцлохгүй байхын аргагүй. Уул уурхайн ямар ч нөхцөлийг харгалзалгүй өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай байдаг нь манай бүтээгдэхүүний том давуу тал. Хитачи Констракшн Машинери компани нь үргэлж шинийг эрэлхийлж, тоног төхөөрөмжийн үр ашгийг дээшлүүлэхийг зорьж, дэвшилтэт технологиороо салбартаа түрүүлж алхаж байдаг. Мөн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн талаар дурдахгүй бол болохгүй. Бид харилцагчдаа хэзээ ч орхидоггүй. Бид та бүхэндээ хамгийн найдвартай, шуурхай засвар үйлчилгээг үзүүлж, сэлбэг хэрэгслээр цаг алдалгүй ханган ажилладаг. Та бүхэн бидэнд итгэж болно.

зураг
 

- Танай  компанийн хувьд  “Mongolia Mining” үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байна?

- Энэ жил манай компанийн хувьд “Mongolia Mining” үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаагийн хувьд үзэсгэлэнгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, хүлээлт өндөртэй байгаа. Миний хувьд энэхүү арга хэмжээг Монголын уул уурхайн салбарын хөгжилд чухал шаардлагатай шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгодог гүүр боддог. Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулж, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж хардаг.

- Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

- Энэ жилийн үзэсгэлэнд бид Hitachi брэндийн хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологи бүхий 7-р үеийн экскаваторууд, Bradken брэндийн шинэ үеийн газартай харьцах эд анги болон манай бусад санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаар бэлдээд байна.

- Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд Мongolia Mining үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байгаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Монголын уул уурхайн салбар нь эрдэс баялгийн арвин нөөцтэй тул ойрын жилүүдэд өсөх хандлагатай байна. Гэхдээ энэ өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа болон экспорт, уул уурхайн компаниудын технологийн дэвшлийг нэвтрүүлэх зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаарна. “Mongolia Mining” үзэсгэлэн нь эдгээр хүчин зүйлийг харгалзан үзэж, салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал талбар болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.