Капитрон банкнаас эрхэм харилцагчдадаа талархан эхлүүлсэн Хагас тэрбум төгрөгийн сантай хадгаламжийн урамшуулалт аян таван сарын туршид амжилттай үргэлжилж, өнөөдөр хамгийн сүүлийн буюу тав дахь удаагийн тохирлын эздээ Капитрон банкны албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
Өнөөдрийн шууд дамжуулалтаар 2024.11.01-нээс 2025.03.31-нийг дуустал хугацаанд аянд оролцсон нийт харилцагчдын 1,273,819 тохирлын эрхүүд дотроос 3 дугаар сарын тохирлын эздээр тодорч, тус бүр 3 сая төгрөгийн урамшуулал авах болсон 23 харилцагчийг танилцуулж байна.
Урамшуулалт аяныхаа хүрээнд “Бэлэг дүүрэн аялал” бүүтийг Шангри-ла Молл, Зайсан Хилл цогцолбор, Шинэ Драгон худалдааны төвүүдэд аялуулж, бүүтээр үйлчлүүлсэн харилцагчдаа олон олон бэлгээр урамшуулсан билээ.
“Тогтвортой өсөх хуримтлалыг тань урамшуулъя” уриатайгаар зохион байгуулсан хадгаламжийн урамшуулалт аяны хамгийн сэтгэл догдлуулсан, онцгой мөч нь болох СУПЕР урамшууллын эздээ өнөөдрийн шууд дамжуулалтаар давхар тодруулсан юм.
Аяны хугацаанд Капитрон банканд 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаагаа сунгасан (100,000 төгрөг тутамд 1 тохирлын эрх) нийт харилцагчид дотроос тодрон СУПЕР УРАМШУУЛАЛ 23 сая төгрөгийн эзэд болсон 9 харилцагчийг танилцуулж байна.
Ийнхүү өнөөдрийн шууд дамжуулалтаар НЭГ ДОР 33 харилцагч тохирлын эздээр тодорч, 279 сая төгрөгийн эзэд боллоо.
Аяны хугацаанд буюу таван сарын туршид сар бүр 23 харилцагч 3,000,000 аяны төгсгөлд 9 харилцагч СУПЕР УРАМШУУЛАЛ 23,000,000 нийт 124 харилцагч 500 сая буюу ХАГАС ТЭРБУМ төгрөгийн эзэд болж, сая саяар хур буусан аян ийнхүү амжилттай өндөрлөлөө. Аянд оролцож, урамшууллын эзэд болсон харилцагчдадаа баяр хүргэе!
Капитрон банктай хамтдаа эхлүүлсэн таны хадгаламжийн аялал ирээдүйн гэрэлт мөрөөдлийг тань биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Тогтвортой хөгжсөн 24 жилийн түүхтэй Монгол Улсын банк, санхүүгийн салбарын зургаа дахь том банк Капитрон банканд санхүүгийн хэрэгцээгээ даатган итгэж үйлчлүүлдэг эрхэм харилцагчдадаа баярлалаа.
Тогтвортой өсөх хуримтлалыг тань урамшуулъя - Капитрон банк