Хятад улс АНУ-ын импортын татварыг 125 хувьд хүргэж, дэлхийн тавцанд “онигоо” болж буйг нь сануулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд худалдааны дайн үргэлжилж байна.

АНУ-ын засаг захиргаа хамгийн сүүлд Хятадын импортын барааны татварыг 125 хувь болгон өсгөсөн юм. Гэхдээ өмнө нь ногдуулсан 20 хувийг тооцвол зарим барааны импортын татвар 145 хувьд хүрснийг Цагаан ордон баталж байгаа.

Хятад улсын хувьд Лхагва гарагт АНУ-ын барааны импортын татварыг 84 хувьд хүргэсэн юм.

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт энэ хэмжээг 125 болгон өсгөжээ.

Шийдвэртэй холбоотой Хятадын сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд “АНУ дур зоргоороо хэт өндөр татвар ногдуулсан нь олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг ноцтой зөрчиж, дэлхийн хоёрдугаар дайны дараа өөрийнхөө байгуулсан эдийн засгийн дэг журмыг үл тоомсорлож, эдийн засгийн суурь зарчим, эрүүл саруул ухаантай зөрчилдөж байна. Энэ нь бүхэлдээ нэг талын дээрэлхэх, дарамтлах үйлдэл юм” гэсэн байна.

Мөн цааш нь “АНУ цаашдаа үргэлжлүүлэн татвараа нэмсээр байвал энэ нь эдийн засгийн хувьд утга учиргүй болж, дэлхийн эдийн засгийн түүхэнд онигоо болон бичигдэхээр байна” гэжээ.

Өнөөдөр буюу Бямба гарагаас үйлчилж эхлэх 125 хувийн татвар нь Хятадын засгийн газрын сүүлчийн ийм арга хэмжээ бөгөөд цаашдаа АНУ-ын тал өсгөсөн ч дагаж өсгөхгүйгээ мэдэгдсэн байна.

“Хэрвээ АНУ татварын хэмжээг өсгөх тоглоомоо үргэлжлүүлбэл Хятад улс үүнийг нь үл тоомсорлох болно” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Трампын засаг захиргааны тооцоолж байгаагаар АНУ нь 2024 онд Хятадтай хийдэг худалдаанаасаа $295 тэрбумын алдагдал хүлээсэн гэнэ. Тухайлбал Хятадаас АНУ  $440 тэрбумын бараа импортолсон бол Хятад улс АНУ-аас $145 тэрбумын бараа импортолжээ.

Одоо хоёр улсын татварын хэмжээг өсгөх тулаан өндөрлөж, худалдааны дайн дараагийн шатандаа шилжих төлөвтэй болсныг ажиглагчид хэлж байна.

“Хятад, АНУ-ын аль аль нь татварын хэмжээг цаашид өсгөх утгагүй болсныг илэрхийллээ. Дараагийн үе шатанд хоёр тал тус тусын эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглаж, хохирлыг үнэлэх байх” гэж Pinpoint Asset Management компанийн ерөнхийлөгч Живэй Жан үйл явдлыг дүгнэн бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
54 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Khaipi [202.55.188.46] 2025/4/14
АНУ-ын угуул иргэд бол Индианчууд ба Мексик гаралтай ард иргэд. Бусад еврей, испан, герман, итал, франц, ....бүгд цагаачид. Доналд Трамп, түний гэр бүлийхэн бүгд цагаачид. Цагаачидтай тэмцэх гэж байгаа бол эхлээд өрөө АНУ-аас явж үлгэр жичээ үзүүлэх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.120] 2025/4/14
Зүгээр нэг хүүхдээс долоон дор хүн ерөнхийлөгч болцон байдаг наасан бүткү э
4 | 1 Хариулах
Гомбоо [202.9.40.109] 2025/4/13
Жомбого Трамп
3 | 1 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/4/13
TENEG TRUMP KKK ONIGOOTOI
5 | 2 Хариулах
Паша [202.9.40.109] 2025/4/12
Жомбого Трамп
5 | 3 Хариулах
Зочин [109.70.100.68] 2025/4/12
Чи өөрөө жомбого
4 | 4 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/12
Манай улс Хятадаас ЭЗ ийн өндөр хамааралтай учир өмнөд хөршөө л энэ тал дээр дэмжихээс аргагүй. АНУ харин ЭЗ өгөөж маш бага л даа.
18 | 8 Хариулах
Зочин [122.201.31.137] 2025/4/12
Халтар хужаа шаахайгийн бичиж байгааг харж байна уу?
5 | 16 Хариулах
mongol [202.126.89.16] 2025/4/12
hujaa hujaa l gne hujaa bandaash umsuj bj yah geed bdiin umsuj zuuh idej uuh bugd hujaagaas hamaaraltai bna odoo uyd
7 | 6 Хариулах
Зочин [185.220.100.240] 2025/4/12
Тэр хужаа хамаарлаас чинь гарах ёстой, өмсөж зүүх юмаа өөрөө хийж чаддаг болоод бусдаас хамаарах хамаарлаа багасгаж чадвал тэр чинь дэвшил тэр чинь хөгжил!
4 | 9
Зочин [64.83.195.66] 2025/4/13
185.220.100.240…чи энд цэцэрхэж худлаа хуцаж байхаар гэртээ оёдлын машин тавиад өмсөж зүүх оймс бандааш,лээвчиг трусик оёод зах дээр гаргаад зар л даа….
3 | 1
Зочин [107.122.177.61] 2025/4/12
Салбархай чихт ….АНУ-ыг ххвиар нэг онигоонд орууллаа л даа….
7 | 6 Хариулах
Зочин [185.220.100.240] 2025/4/12
Америк онигоонд орлоо юу? Ха ха ха, энэ т1 бичвэр чинь зүгээр л тархиа угаалгаж манкурт боол болсон нөөваар уяахуяа тролл шаахай чам мэтэд зориулсан угаадас, ха ха ха
3 | 4 Хариулах
Зочин [202.126.90.110] 2025/4/12
Оросын байгалийн хийг дамжуулах төслийн хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. "Сибирийн хүч 2" хоолой нь Монгол орныг дайран газар доогуур 960 км замыг туулж, зургаан аймаг 22 сумыг хамрах болно. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэлснээр, төслийн байгаль орчны үнэлгээг 2025 оны гуравдугаар улирлын эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор газар барихаар бэлтгэж байна. Төсөл нь томоохон цар хүрээгээрээ ялгагдана, барилгын үе шатанд 12 мянга орчим ажлын байр бий болно. Дамжин өнгөрөх үүргээс гадна Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд хотыг дотооддоо хийжүүлэхэд зориулж хийн хоолойн салбаруудыг барихаар төлөвлөж байна. Энэ нь тус улсын томоохон хотуудын агаарын бохирдолын түвшинг мэдэгдэхүйц бууруулна хэмээн Telegram-ын Русский Восток сувагт бичжээ. 12.05.2025
12 | 18 Хариулах
Зочин [107.189.4.209] 2025/4/12
Сайхаан сайхан
7 | 10 Хариулах
Зочин [103.168.34.206] 2025/4/12
dollar орж ирэхнээ ашгүй
5 | 6 Хариулах
Зочин [202.55.188.125] 2025/4/12
Үрүүбэл орж ирнэ. Доллар орж ирэхгүй.
2 | 6 Хариулах
Зочин [185.100.85.132] 2025/4/12
Рубль алт үнэт металлаар баталгаажсан валют, харин доллар ямар ч баталгаагүй зүгээр д хэвлэсэн цаас! Алтны үнэ өсөөд байдаг, ха ха ха
2 | 3
Зочин [108.147.36.27] 2025/4/13
Рубль бол хэнд ч хэрэггүй будагтай цаас….Ноён поллар бол олон улсын төлбөр тооцооны валют,үнэт цаас….доллар бол хаана ч очсон доллар хэвээрээ….рубль бол Монголоос өөр газар бол бөгсөө арчих цаас….
1 | 1
өвгөн [192.82.65.103] 2025/4/15
оросын хийн хоолойг бариулж болохгүй. Энэ нь алсдаа умхий оросууд монголд халдан довтлох шалтгаан болно. Монголын тусгаар тогтнол үгүй болно. Орос-гүрж, орос-украйны дайны цаад шалтгаан энэ шүү
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.133] 2025/4/12
ЗҮГЭЭР Л ТОСОЛСОН БӨГСНИЙ Л АСУУДАЛ БАЙГААМЛДАА. НӨГӨӨ ИМПЕРИАЛИСТ АНУ, САТАНЫ УЛС, СЭМ АВГА НТР ГЭЭД ҮЗЭН ЯДААД БАЙСАН АНУ-ГАА ОДОО MAGA MAGA ГЭЦӨӨН ДЭМЖЭЭД БӨГСӨӨ ХАЯЛААД ГҮЙЖ ЯВНА. ХЭЦҮҮ Ч ЮМААДАА ИНГЭЖ СЕКТЭЭРЭЭ СҮЙРЧ, СЕКТЭЭРЭЭ ГАЛЗУУРАХ ЧИН. ЁСТОЙ ЛҮД ЮМАА НЭЭРЭЭ КККК
10 | 7 Хариулах
Зочин [192.42.116.196] 2025/4/12
Энэ уяахуяа тролл нөгөө л гаж зуршилаа байнга давтах юмаа, ккк
7 | 9 Хариулах
ОЯА=ХУЯА [120.17.218.137] 2025/4/12
ОЯА ХУЯА ХЯЗДУ НАР ЭЦЭСТЭЭ ӨМХИЙ ХУЖИАГАА ӨМӨӨРЧ УЛИН ХАЛЬДАГ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА🤣🤣🤣
10 | 4 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/15
Гаж донтон🖕🖕🖕🖕🖕🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿😊
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.164] 2025/4/12
АНУ ын асуудал бол өндөр цалин. Энгийн хэрэглээний үйлдвэрлэл хэт зардал өндөртэй тул ижил чанарын хямд Хятад бараатай өрсөлдөх боломжгүй байсан юм. Ингэж татвар нэмээд ч өрсөлдөж чадахгүй. Харин өмнөд Америкийн улсууд боломжийг ашиглах боломжтой ч даанч залхуу юмдаа.
9 | 2 Хариулах
Зочин [66.181.160.112] 2025/4/12
гичийй сайт онигоо ч гэх шиг
4 | 13 Хариулах
РАВДАН [66.181.160.23] 2025/4/12
ЭНЭ ДЭЛХИЙД ГИТАД УЛУС ГИТАД ХЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ БӨЛГӨӨ! БАЙХГҮЙ ЮМНЫ ТАТВАР ГЭЖ ЮУ БАЙНА АА?
3 | 8 Хариулах
Зочин [66.181.161.24] 2025/4/12
Хятадыг бага ч гэсэн хазаарлах нь зөв юм шиг байгаа юм .
7 | 11 Хариулах
Зочин [103.168.34.164] 2025/4/12
Монгол улсад эргэлдэж байгаа мөнгөний бараг бүх хувь нь энэ улсаас хамааралтай байхад уу?
10 | 7 Хариулах
Зочин [185.220.101.61] 2025/4/12
Тэр хамаарлыг чинь харин ч багасгаж бусад улсыг оруулж тэнцвэржүүлэх ёстой.
7 | 5 Хариулах
Зочин [139.5.216.78] 2025/4/12
Ene bolj baigaa uil yavdal bol mongoliig hamaarlaa bagasga gesen dohio shuu. Ugaasaa bid nar ene amerik hyatadiin shiidvert yaj ch nuluulj chadahgui. Hamaarlaa bagasgah l gants arga bii. Hugatsaa udaan oroh ch gelee odoonoos l ehlehgui bol ireduig hen helj medlee. Trumpiin daraagiin yurunhiilugch ch bas hyatadad hatuu handah ch yum bil uu.
2 | 0 Хариулах
Анхаа [202.9.46.128] 2025/4/12
Одоо Хятадаас ирэх бараа бүр хямдарна.Манай наймаачид(бизнeсмeн) одоо зөв хөдөлж чанартай барааг хямд үнээр авах нөхцөл бүрдэнэ.Манай жижиг дунд үйлдвэрүүд бүр хэцүү болох нь,эднийгээ татварын бодлогоор дэмжихгүй бол хэцүүдэх болов уу.
17 | 1 Хариулах
Зочин [54.37.16.50] 2025/4/12
АНУ ХЭТ БИЕЭ ТООСОН ХЯТАД ДАРАНГУЙЛАЛЫН ЗАСАГТАЙ Ч ТЭД АЖИЛСАГ ЧАНАРТАЙГ МАНАЙХ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
10 | 1 Хариулах
Зочин [103.212.162.120] 2025/4/12
Хятад тэгээд тэр 440 тэрбумын бараагаа хааш нь шингээх юм бол.
4 | 2 Хариулах
Зочин [103.212.118.235] 2025/4/13
манай Нарантуул яагаад ч шингээж чадахгүй шүү! Хэ хэха?
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/12
ЭДИЙН ЗАСАГ ОЙЛГОДОГ ХҮН ТРАМПЫН БОДЛОГЫГ ОЙЛГОНО. ХЯТАДАД 3 ИХ НАЯД ДОЛЛАР ТӨВЛӨРСӨН ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА. БАРУУНЫ ТОМ ҮЙЛДВЭРҮҮД ХЯТАД РУУ ИХ НҮҮСЭН. ХЯМД АЖИЛЛАХ ХҮЧ ХЯМД ҮЙЛДВЭРЛЭЛ ХЯТАДАД ЯВАГДАЖ БАЙНА. АНУ МӨНГӨ ХЭВЛЭЭД ӨРӨНД ОРДОГ БОЛСОН. ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ГОЛ ВАЛЮТ ДОЛЛАР. ДОЛЛАРЫН ӨГӨӨЖ НЬ АНУ Д БИШ ХЯТАДУУДАД ИЛҮҮ ОЧООД БАЙГАА ЮМ. ТРАМП ДОЛЛАРЫН ГАРАХ КРАНТАА ХААЖ БАЙГАА ЮМ. ТРАМПЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ ХҮМҮҮС ХЯТАДЫН АЮУЛЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.
7 | 9 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/12
ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ГОЛ ВАЛЮТ ДОЛЛАРЫГ ХЯТАДУУД АВДРАНДАА ХИЙГЭЭД ХАВ ДАРЧААД БАЙГАА НЬ АСУУДАЛ БОЛЧООД БАЙНА. АНУ МӨНГӨ ХЭВЛЭДЭГ Л УЛС БОЛСОН.
10 | 4 Хариулах
Бадарч тахар [103.57.92.159] 2025/4/12
Тариф өсгөж тоглож байхаар шууд хаачиж болдоггүй юмуу ! Тарифтай тарифгүй ! Трамптай Трампгүй ямар ч бараа хүлээж авахгүй гээд !!
3 | 5 Хариулах
Wtf [202.126.89.14] 2025/4/12
uneheer l ineedtei zuil bolj bnda
6 | 2 Хариулах
Зочин [66.181.161.103] 2025/4/12
Onigoo gedgiig hujaagaar yu gedegiin bol
6 | 2 Хариулах
Зочин [202.126.91.158] 2025/4/12
Хятад гэдэг улс байдгаас хэл гэж байхгүй. Мандарин, Кантонис гэж байгаа. Чам шиг орк юу ч мэдхэв дээ, мэдээд ч яах билээ
4 | 6 Хариулах
Зочин [66.181.161.103] 2025/4/12
Bi cham shig luuhaanii tochik bich yaaj meddegiin
4 | 4 Хариулах
🤡 [202.9.41.62] 2025/4/12
Кантон чинь аялга хэл биш чи муу нохой хонгконгийн тусгаар тогтнуулах эрмэлзэлтэй эсэргүү үзэлтэн үү?
0 | 2 Хариулах
Зочин [185.220.101.2] 2025/4/12
Хонг-Конг тусгаар тогтносон улс болох болно!
0 | 0
Чойр [103.108.230.52] 2025/4/12
Дийп стейтүүдийн тархи угаалтын медиа Комюнист намын тоть шиг давтдаг өгдөг газар болчих гэж дахахаха
3 | 16 Хариулах
Зочин [103.212.162.120] 2025/4/12
Энэ ядарсан амитанд хэн н диип стэйт гэдэг үг шоглоомоор заагаад өгцийм бол доо ха ха ха ха ха
15 | 3 Хариулах
Зочин [5.79.77.226] 2025/4/12
Ороз ах нар нь дийп хсэр байгаад…
9 | 2 Хариулах
Зочин [66.181.161.44] 2025/4/12
Энэ Чойрсон амьтан дийп стейт гэдэг үгнээс өөр үггүй болж дээ хөөрхий.Наад нэг үгээ ер нь мэддэг юм боловуу даа чааваас.
11 | 0 Хариулах
Зочин [124.158.109.200] 2025/4/12
АНУ-н үе нэгэнтээ дууссан. Хятад явж сурсан дээр шүү. Хятадын хөгжил бол жинхэнэ дэвшил.
17 | 18 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/12
Санааны юм ярихын. Америк бол суурь сайтай улс, хямарлаа ч буцаад сэхэж чадна. Харин монгол бол орос, хятадаас суурь түрээсэлж амьдардаг улс. Монголчууд гичий шиг бадриун залуугийн мөрний цаанаас том том хуцдаг болжээ.
9 | 5 Хариулах
Зочин [66.181.160.112] 2025/4/12
гуцна биз
4 | 3 Хариулах
Зочин [202.9.47.25] 2025/4/12
Хятадын бараанд өндөр татвар оногдуулахгүй бол Америкийн зах зээлийг хятадын бараа эзэлж дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж хятадаас ихээхэн хамааралтай болно. Тэр үед оройтсон байх болно.
12 | 9 Хариулах
Зочин [124.158.109.200] 2025/4/12
АНУ өөрөө тэгдэг байсышд
6 | 4 Хариулах
Зочин [202.126.91.181] 2025/4/12
ӨНДӨР ХӨГЖСӨН ОРНУУДЫН ХИЙДЭГ БАЙСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЯМД ХӨЛСӨӨР ХЯТАД ХИЙДЭГ БОЛООД УДАЖ БАЙГАА ШД ЮУН АМЕРИКИЙН ҮЙЛДВЭРҮҮД ХААЛГАА БАРИХ НТР АЛЬ ХЭДИЙН ХААЛГАА БАРИАД 20 30 ЖИЛ БОЛЧИХСОН ВАЛЛМАРТ АМАЗОН ИБЭЙ ЭЭР ДҮҮРЭН ХЯТАД БАРАА БАЙНА. ХӨГЖСӨН ОРНУУД АМЬДРАЛЫН ТҮВШИН САЙЖРАХАД ДАГААД ӨРТӨГ ӨСНӨ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛДВЭРЛЭХ ӨРТӨГ НЭМЭГДЭНЭ ИНГЭХЭЭР ХЯТАД ВЬЕТНАМ МЭТИЙН ОРНУУДААР МАЙХАН ХИЙЛДЭГ ЗАВЬ ГУТАЛ БАНДААШ ӨМДӨӨ ХИЙЛГҮҮЛЭЭД ХУДАЛДАЖ АВДАГ БОЛНО ЭНГИЙН ОЙЛГОЛТ ШД
15 | 2 Хариулах