Сүмогийн холбооноос Хакүхогийн дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ
Мэргэжлийн Сүмогийн Холбооны Удирдах зөвлөл энэ сарын 28-нд хуралджээ. Уг хурлаар ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын "Миягино" дэвжээг бүрэн хаах шийдвэр гаргасан байна.
Хакүхогийн дэвжээний бөх Хокүсейхо бага цолтой бөхчүүдээ дэглэсэн асуудал ил болсноор түүний дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сард түр хаах шийдвэр гаргасан билээ.
Улмаар Хакүхо өнгөрсөн жилээс Сүмогийн холбоог орхиж байгаагаа зарласан юм.
Түр хаах шийдвэр гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд дэвжээг сэргээх хүсэлт ирээгүй тул холбооны зүгээс бүр хаах шийдвэр гаргасан аж. Тэр үед Миягино дэвжээнд байсан бөхчүүд одоо ёкозүна асан Терүнофүжигийн удирдаж байгаа Исэгахама дэвжээнд албан ёсоор харьяалагдах боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
