Өнөөдөр 17:10 цагаас эхлэн Улаанбаатар хотын баруун хэсгээр усархаг бороо орно

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр (2026.07.18) 17:10 цагаас эхлэн Улаанбаатар хотын баруун хэсгээр усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Иймд болзошгүй үер, усны аюулаас сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав. 

Мөн Улаанбаатар Лүн чиглэлийн авто зам дагуу аадар бороо орж байгаа тул тус чиглэлээр зорчиж байгаа жолоочид анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. 

Улаанбаатар хотод маргааш нөгөөдөр мөн дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа юм.