Улаанбаатарт маргааш, нөгөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу долдугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

20-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.

Иймд болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Улаанбаатарт энэ сарын 19, 20-нд дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.