LETU Mongolia Америкийн их сургуулийн хөтөлбөр нь бүх хичээлээ Англи хэл дээр заадаг 12 жилийн түүхтэй сургууль бөгөөд Монголын бизнесийн хөтөлбөрөөр тэргүүлэгч 28 жилийн түүхтэй Сан Их Сургуультай хамтран “Сан Монгол дахь Америкийн Их Сургууль” болж өргөжлөө.
LETU Mongolia хөтөлбөр нь АНУ-ын доктор, зочин профессоруудтай бүх хичээлээ дэлхийн топ их, дээд сургуулиудын хөтөлбөрийн дагуу 100% Англи хэл дээр ордог. Монголдоо 1.5 жил суралцсаны дараа үргэлжлүүлээд АНУ-ын LeTourneau-ийн их сургуульд 100% тэтгэлэгтэй шилжин суралцаад Америк, Монголын хамтарсан дипломтой төгсдөг билээ. LETU Mongolia хөтөлбөр нь 12 жилийн хугацаанд Монголын болон гадаадын хөдөлмөрийн зах зээлд Data Science хөтөлбөрөөр тэргүүлэгч олон зуун манлайлагч оюутнуудыг бэлтгэсэн билээ.
Сан Их Сургууль нь ACBSP-ээр 2 удаа 20 жилийн хугацаатайгаар олон улсад магадлан итгэмжлэгдэж, Манлайллын хөтөлбөрөөр суралцуулж, оюутны суралцахуйн үр дүнд дүн шинжилгээ хийж, байнга ахиц дэвшлийг эрхэмлэж, Fulbright олон улсын хөтөлбөрөөр мэргэшсэн эрдэмтдийн баг сургалтыг явуулдаг.
Cloud үүлэн системийг сургалтад нэвтрүүлж, Peregrine academic service-тэй хамтран ажиллаж, хөтөлбөрийн шинэчлэлийг байнга хийдэг Монголын топ хувийн их сургууль юм.
Сан Их Сургуулийн хувьд 28 жилийн хугацаанд 3 мэргэшсэн хөтөлбөрөөр 5000 гаруй оюутныг Монголын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж, төгсөгчид улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож, Ёс суртахуун, Манлайлал, Удирдлагын системийн чиглэлээр салбартаа үр бүтээлтэй ажиллаж байна.
Цаашид Америкийн дээд боловсролын шинэ технологи, Монголын их сургуулийн шилдэг туршлагыг хослуулсан Сан Монгол дахь Америкийн Их Сургууль нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, дэлхийн боловсролыг эх орондоо эзэмшиж, олон улсад мэргэжлийн карьер, ахисан түвшний сургалтаар илүү сайн мэргэжилтнийг бэлтгэж, Монгол, Америкийн хамтарсан дипломыг олгох боломжийг бүрдүүлж ажиллаж байна.
12-р анги төгсөж буй сурагчдад болон San American University of Mongolia (AUM)-д суралцах хүсэлтэй бүх сурагчдад зориулсан элсэлтийн шалгалт 4/26/2025-нд 11 цагаас болох гэж байна.
Шагналт байранд орсон сурагчид тус тус дараах эрхтэй.
Шалгалт өгөхдөө:
Шалгалт 3 хэсэгтэй байна.
Шалгалт болох өдөр: 4/26/2025-ны Бямба гарагт
Шалгалт эхлэх цаг: 11:00 (үргэлжлэх хугацаа 3 цаг)
Шалгалт болох газар: Багшийн дээд, Ider Tower, 2 давхарт
Бүртгэл: 4/25/2025 18:00 хүртэл, доорх линкээр бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх линк: forms.gle/KDmpFtXhiJP1AacHA
Шалгалтын дүн 5/03/2025-д AUM-ийн Facebook хуудас, вэбсайт болон сургууль дээр тавигдана.