Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд иргэдийн хэлж заншсанаар Адам, Евагийн хөшөөний хэсэгт 10 га талбайд нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбайтай болжээ.
Тус бүтээн байгуулалтад экстрем спортын талбай, авто кинотеатр, задгай тайз, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамж, худалдааны гудамж, явган болон дугуйн зам, дугуй түрээсийн талбай, ногоон байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, нийтийн бие засах газар болон бусад тохижилтыг хийсэн болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Цаашид уг спортын талбайд тэшүүрийн хэсгийг байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр жилийн дөрвөн улиралд уг талбайг ашиглах боломжтой болох юм байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|