Токиогийн сүмд монгол эмэгтэй гадаадын жуулчны халаасыг суйлж байгаад баригдсан тухай Японы хэвлэлүүд мэдээллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Токио хотын Асакуса дүүрэгт оршдог тус хотын хамгийн том Буддын шашны хийд Сэнсожид халаасны хулгайн гэмт хэрэг гарсан тухай Японы хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагийн 01:30 цагийн үед сүмийн үүдэнд байдаг рашаанаас хүртэхээр тонгойсон АНУ-ын 81 настай жуулчин эмэгтэйн араас нэг эмэгтэй ойртохыг тэнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан ажигласан байна.

Тэрбээр хүрмээрээ гараа халхалж байгаад жуулчны нуруундаа үүрсэн цүнхнээс 10,000 иен бүхий хэтэвчийг авчээ.

Баригдсан 36 настай эмэгтэй нь долоо хоногийн өмнө богино хугацааны визээр Японд ирсэн Монголын иргэн байсан байна.

Тэр Америк жуулчин эмэгтэйн хэтэвч цүнхнээсээ унах гэж байгааг хараад буцааж хийхийг оролдсон гэж цагдаад мэдүүлжээ.

Гурав хоногийн өмнө Сэнсожи хийдэд бас халаасны хулгайн хэрэг гарсан юм байна.

Эдгээрийг нэг хүн үйлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хэдийгээр гэмт хэрэг ховор гардаг ч Японд ирсэн жуулчид эд зүйлсээ хянаж байх нь чухал, бусдын хэтэвч зэрэг үнэт зүйлс газар унасан болон унах гэж байвал өөрөө шүүрч авахын оронд эзэнд нь мэдэгдэх хэрэгтэйг цагдаагийн байгууллага зөвлөжээ.

 

Эх сурвалж: Japan Today

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
81
Зураг
БУРУУ
29
Зураг
ХАРАМСАЛТАЙ
25
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
175 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг