Уншиж байна ...

АНУ даяар Трампын засаг захиргааны эсрэг жагсаал зохион байгуулагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ даяар Трампын засаг захиргааны бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал зохион байгуулагджээ.

“Hands off” (Савраа тат) гэсэн уриатай уг арга хэмжээ АНУ-ын бүх 50 мужийн 1,200 орчим хот сууринд зохион байгуулагдсан байна.

Бостон, Чикаго, Лос-Анжелес, Нью-Йорк, Вашингтон ДС зэрэг хотуудад олон зуун мянган хүн жагсаалд нэгджээ.

Иргэд Трампын засаг захиргааны эдийн засаг, нийгмийн бодлого, гадаад харилцаа, цагаачдын эсрэг үйл ажиллагааг шүүмжилж байв.

зураг
 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Трампын худалдааны дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд бас Лондон, Парис, Берлин хотуудад зохион байгуулагджээ.

Жагсагчид “Канадаас савраа тат”, “Гринландаас савраа тат”, “Украинаас савраа тат” гэсэн бичигтэй уриа лоозон барьсан байсан нь Трампын гадаад бодлогыг шүүмжилсэн хэрэг байв.

Вашингтон хотод зохион байгуулагдсан жагсаалд Ардчилсан Намын улс төрчид оролцжээ.

Тэд хэлсэн үгэндээ Трампын засаг захиргаанд тэрбумтнуудын гүйцэтгэж буй үүргийг, тухайлбал Илон Маскийн оролцоог хүчтэй шүүмжилж байлаа.

зураг
 

Нэгдүгээр сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Трамп анх удаа ийм томоохон эсэргүүцэлтэй тулгарч байна.

Зарим судалгаанууд Трампын нэр хүнд тангараг өргөж байх үеийнхтэй нь харьцуулбал бага зэрэг буурсныг харуулж байгаа.

Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд ямар нэг албан ёсны арга хэмжээнд оролцолгүй, өөрийн Флорида дахь эдлэнд гольф тоглож өнгөрүүлжээ.

 

Эх сурвалж: BBC