Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр, цаашлаад биед нь халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно
Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогуудын хэрэгжилтэд эмч нарын саналыг сонсох, эмч нарын асуултад шийдвэр гаргах түвшний шууд хариулт өгөх зорилготой “Эмчээ сонсъё” өглөөний уулзалт боллоо.
Тус уулзалтыг танхим болон цахим байдлаар зохион байгуулж, 800 орчим эмч нартай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уулзжээ.
Эмч нарын зүгээс
- Даатгалын санхүүжилт
- Цалингийн асуудал
- Эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтад өртөх, зураг видео авах байдлаар нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж буйг учирлаж байв.
Үүнд Эрүүл мэндийн сайд “Эмч нарын цалин тодорхой хувиар сүүлийн дөрвөн жилд нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ.
ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
Цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэж хариулсныг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



