Монголын математикийн 61-р олимпиадын шилдгүүд тодорлоо

ikon.mn
2025 оны 4 сарын 5
ikon.mn

Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газрын ивээл дор Монголын Математикийн Олимпиадын Хороо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 1 болон 11-р сургуулиуд хамтран зохион байгуулсан “Монголын Математикийн 61-р олимпиад” 2025.04.01-2025.04.05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. 

зураг
 

“Монголын Математикийн 61-р олимпиад”-ын хаалтын үйл ажиллагааны тайланг 1994 оны Улсын Математикийн Олимпиадын алтан медальт, 1994 оны Олон Улсын Математикийн Олимпиадын мөнгөн медальт, Математикийн ухааны доктор, Монголын Математикийн Олимпиадын Хорооны Гүйцэтгэх захирал Ү.Отгонбаяр танилцууллаа. 

Олимпиадын E ангилалд 14, F ангилалд 16 сурагч, T ангилалд 7 багш медальт байруудад болон шагналт байрт тус тус шалгарлаа.

Е ангилалд: (9-10 анги)

Медаль Овог Нэр Сургууль Оноо
Алт Бямбасүх Цолмон Орчлон 29
Алт Алтангэрэл Ану 11-р сургууль 29
Мөнгө Мөнхжин Тэмүгэ 1-р сургууль 28
Мөнгө Ууганбаяр Бэлгүтэй Эрдмийн Сан 26
Мөнгө Мөнхтөгс Бадамсамбуу 1-р сургууль 26
Хүрэл Энхбат Хангарьд Сант 23
Хүрэл Баттулга Дэлгэрмөрөн Дэлгэрмөрөн 22
Хүрэл Азжаргал Гоомарал Шинэ Монгол Харүмафүжи 21
Хүрэл Гансүмбэрэл Дөлгөөн Эрхэт Эрдэм 21
Хүрэл Үнэнтөгс Эрхэс Hobby school of Ulaanbaatar 21
Хүрэл Энхбаатар Энхлэн Шинэ Монгол 21
Хүрэл Мөнгөншагай Нандин-Эрдэнэ Монгол Оюу 21
Хүрэл Бэхбаяр Чингүүн Олонлог төв 21
Хүрэл Энхтүвшин Чингүн 1-р сургууль 21
Уран бодолт Мөнхтөгс Бадамсамбуу 1-р сургууль 26

F ангилалд: (11-12 анги)

Медаль Овог Нэр Сургууль Оноо
Алт Сонор Манлай Сант 34
Мөнгө Багахүү Мөнхбадар 11-р сургууль 32
Мөнгө Отгонбаяр Түвшинбаатар Эрхэт Эрдэм 32
Мөнгө Тамир Билгүүнгэрэлт Эрхэт Эрдэм 32
Мөнгө Даваадорж Хүслэн Сант 32
Мөнгө Мөнхбаяр Амин-Эрдэнэ Шинэ үе 32
Хүрэл Арвис Ивээл 11-р сургууль 31
Хүрэл Батлхагва Тэнүүнсайхан Шинэ үе 31
Хүрэл Эрдэнэбат Мөнхтөр Эрхэт Эрдэм 30
Хүрэл Алдаржав Наранбаатар Эрхэт Эрдэм 29
Хүрэл Болдбаатар Төвшиндалай 11-р сургууль 29
Хүрэл Наранбаатар Болор Эрдмийн Хишиг 27
Хүрэл Эрдэнэбат Энхжин Эрдмийн Сан 27
Хүрэл Анхбаяр Мишээл Orchlon 27
Хүрэл Чиндэгсүрэн Чингүн Сант 27
Уран бодолт Ерулан Нартулга Цонжин Кибер Боардинг 20

Т ангилалд: (Багш)

Медаль Овог Нэр Сургууль Оноо
Алт Дамбадорж Хосбаяр 11-р сургууль 29
Мөнгө Раднаабазар Доржзовд Эрдмийн сан 28
Мөнгө Бат-Очир Ганбилэг Олонлог төв сургууль 27
Мөнгө Мягмар Батбилэг Орчлон 27
Хүрэл Хэнзий Санжаахүү Сант 25
Хүрэл Ганбаатар Түмэндэмбэрэл Монгол Оюу 25
Хүрэл Мөнхтогоо Гантогтох Орчлон 25
Уран бодолт Раднаабазар Доржзовд Эрдмийн сан 28

"Монголын Математикийн 61-р Олимпиад"-ын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Мөн "Уран бодолт"-ын аваргаар шалгарсан Орхон аймгийн "Эрдмийн Сан" сургуулийн математикийн багш Р.Доржзовдод Монгол Улсын зөвлөх багш, математикч Д.Самданпэрэнлэйн нэрэмжит шагналыг олгож, 1 сая төгрөгөөр урамшуулав.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Ирэх 2026 онд Монголын Математикийн Олимпиадыг Баянхонгор аймаг зохион байгуулахаар болж, аймгийн төлөөлөл Монголын Математикийн Олимпиадын Хорооноос тугийг нь хүлээн авлаа.

Боловсролын салбарт тэр дундаа математикийн шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж, математикийн олимпиадын хорооны үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажилладаг Монголын бизнесийн салбарын томоохон төлөөллүүд болох Монполимет групп, Космо групп, Капитрон банк, АНД Глобал компани, ЛэндМН ББСБ ХК, ОНДО ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье!

Монголын Математикийн Олимпиадын Хороо

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.50] 2025/4/7
Хувийн сургууль Монголд хэрэггүй.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.176.125] 2025/4/7
хэсэг нь арай илүү болохын оронд бүгд мулгуу болъё гэжүү? ер нь хүн болгон супер болох боломж огт байхгүй, төрөлхөөсөө IQ өөр өөр учраас, IQ өндөртэй бол аль ч сургуульд байсан цойлдог юмаа, сургуулиас болоод байгаа юм байхгүй, мэдээж сургууль боломжийг илүү ахиулдаг, тэглээ гээд байхгүй болгосноос хамаагүй дээр л дээ IQ муутай мулгуу минь
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.222] 2025/4/6
1, 11-р сургуулийн хүүхдүүд эхний байранд орох нь улам л цөөрөөд байна. Сонсогдож байгаагүй хувийн сургуулиуд шинээр олон гарч иржээ. Улсын сургуулийн сургалт их муудаж байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.24] 2025/4/6
Ихэнх нь хувийн сургууль. Боловсролын ийм тэгш бус байдалтай байж хөгжил энэ тэр ярих нь инээдтэй хэрэг
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.76] 2025/4/6
Huurhun huuhduuddee amjilt!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.18] 2025/4/6
Мундаг хүүхдүүддээ болон бэлдсэн багш нарт нь баяр хүргэе
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.50] 2025/4/6
Наад ангилалаа Монголоор хийгээч.
4 | 0 Хариулах
Зочин [126.168.195.201] 2025/4/6
Монгол гэхээр яах уу? Крилл үсгээр бичихийг хэлээд байна уу?
0 | 3 Хариулах
Зочин [66.181.191.50] 2025/4/7
Багш нарын төрөл, сурагчдын төрөл гэх мэт
1 | 0 Хариулах