Германы нэг тосгонд гурван хүний цогцос олдсоны дараа сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Герман улсын баруун бүсийн нэг жижиг тосгоны орон сууцнаас хутгалуулж үхсэн гурван хүний цогцос олдсон байна.

Тэдгээрийн амийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтэн хэргийн газраас зугтсан тул Вэйтефелд тосгоны ойр орчмын нутагт цагдаа нар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

Хохирогчид нь нэг гэр бүлийн 47 настай эрэгтэй, 44 настай эмэгтэй, 16 настай хүү байсныг орон нутгийн цагдаагийн газар мэдээлсэн байна.

Тосгоны ойр орчмын нутагт оршин суудаг иргэдэд гэрээсээ гарахгүй байх, автомашинаар явахдаа зам дээрээс зорчигч авахгүй байхыг анхааруулжээ.

Германы холбооны засгийн газар цагдаагийн тусгай хүчийг нисдэг тэрэгний хамт хэргийн газарт илгээсэн байна.

2,200 орчим оршин суугчтай Вэйтефелд тосгоныг битүүмжилж, тосгоноос гарах болон орох хэсэгт хяналт шалгалтын түр цэг байгуулжээ.

Ням гарагийн шөнийн 3:45 цагт анх хэргийн талаар дуудлага цагдаад ирснийг Bild сонин мэдээлсэн байна.

Цөөн хүн амьдардаг жижиг газарт ийм ноцтой хэрэг гарсанд гайхан цочирдож байгаагаа Вэйтефелд тосгоны захирагч Карл Хайнц Кесслер сэтгүүлчдэд ярьжээ.

Тэрбээр хохирогчдыг тус тосгонд олон жил амьдарсан хүмүүс байсныг энэ үеэр баталсан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа