2025 оны 4-р сарын 9-11-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын Наран сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг Япон хэлний V олимпиад амжилттай болж өндөрлөлөө.
Сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд, залуус Японы анимэ, манга, орчин үеийн соёл урлагаар дамжуулан япон хэлийг сонирхон судлах нь нэмэгдсээр байна. Энэ чиг хандлагыг дэмжих, япон хэл сонирхон судалж буй сурагчдыг урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор тус олимпиад уламжлал болгон зохион байгуулагддаг юм.
Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон Дархан-Уул, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг 22 сургуулийн сурагчид оролцож, хэлний мэдлэг, ярианы ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорин өрсөлдлөө. Үр дүнд нь сурагчид маань алт, мөнгө, хүрэл болон тусгай байрын эзэд болж, амжилтаа бататгалаа.
Шагнал гардуулах ёслолд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтсийн атташэ хатагтай Морияама Масами, Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн С.Дэмбэрэл, Япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал нар хүрэлцэн ирж, сурагчдад баяр хүргэлээ.
№ |
Түвшин |
Байр |
Сургууль |
Сурагчийн нэр |
Бэлтгэсэн багш нар |
---|---|---|---|---|---|
1 |
N5 |
Алт |
ЭУЦС |
Б.Дуламсүрэн |
Т.Энхпүрэв |
2 |
N5 |
Мөнгө |
ЭУЦС |
А.Дүүрэнжаргал |
Г.Энхжаргал |
3 |
N5 |
Мөнгө |
Оргил сургууль |
Э.Хантулга |
А.Цэрэндолгор |
4 |
N5 |
Хүрэл |
ШМХФ сургууль |
Т.Буянтөр |
Х.Ганчимэг |
5 |
N5 |
Хүрэл |
ЭУЦС |
М.Болорчулуун |
Т.Энхпүрэв |
6 |
N5 |
Хүрэл |
Орхон Хасү сургууль |
Ч.Гэрэлтнаран |
Т.Одмаа |
7 |
N5 |
Тусгай |
ШМХФ сургууль |
Д.Дашням |
Б.Энхжин |
8 |
N5 |
Тусгай |
Орхон Хасү сургууль |
Г.Чингүүн |
Т.Одмаа |
9 |
N5 |
Тусгай |
ШУТИС-ийн харьяа Технологийн коллеж |
Э.Тэргэлсаран |
Г.Оюунбилэг |
№ |
Түвшин |
Байр |
Сургууль |
Сурагчийн нэр |
Бэлтгэсэн багш нар |
---|---|---|---|---|---|
1 |
N4 |
Алт |
18-р сургууль |
М.Ундармаа |
Д.Лувсанжаргал |
2 |
N4 |
Мөнгө |
Мэргэд |
Ш.Эрдэнэсүрэн |
Д.Дуламсүрэн |
3 |
N4 |
Мөнгө |
ШМХФ |
Х.Сэргэлэн |
Х.Ганчимэг |
4 |
N4 |
Хүрэл |
Орос 3 |
Г.Гантулга |
Л.Алтансувд |
5 |
N4 |
Хүрэл |
ШМХФ |
Б.Солонго |
Х.Ганчимэг |
6 |
N4 |
Хүрэл |
23-р сургууль |
Х.Ирмүүнбилэг |
З.Дэлгэрмаа |
7 |
N4 |
Тусгай |
23-р сургууль |
Энхбаяр Билэгжин |
Д.Балжинням |
8 |
N4 |
Тусгай |
Мэргэд |
Т.Эрдэнэжаргал |
Д.Дуламсүрэн |
9 |
N4 |
Тусгай |
Шинэ монгол сургууль |
С.Одгэрэл |
М.Анударь |
№ |
Түвшин |
Байр |
Сургууль |
Сурагчийн нэр |
Бэлтгэсэн багш нар |
---|---|---|---|---|---|
1 |
N3 |
Алт |
ШМХФ |
Ц.Мишээл |
Б.Энхжин |
2 |
N3 |
Мөнгө |
84-р сургууль |
Ц. Ариунцэцэг |
Б.Нямлхагва |
3 |
N3 |
Мөнгө |
Монгени |
С.Номуун |
Э.Нарангуа |
4 |
N3 |
Хүрэл |
23 |
У.Энгүүн |
Д.Балжинням |
5 |
N3 |
Хүрэл |
Оюуны Ирээдүй |
М.Саруул |
Р.Ариунзаяа |
6 |
N3 |
Хүрэл |
Глобал Иннова |
Т.Буяндэлгэр |
С.Отгонцэцэг |
7 |
N3 |
Тусгай |
Орос 3-р сургууль |
А.Мишээл |
Л.Алтансувд |
8 |
N3 |
Тусгай |
Шинэ Монгол |
Н.Нинжин |
М.Анударь |
9 |
N3 |
Тусгай |
Наран нэг |
Д.Анужин |
Ц.Цэцэгмаа |
№ |
Түвшин |
Байр |
Сургууль |
Сурагчийн нэр |
Бэлтгэсэн багш нар |
---|---|---|---|---|---|
1 |
N1,N2 |
Алт |
Шинэ монгол |
Ли Ёжин |
М.Анударь |
2 |
N1,N2 |
Мөнгө |
Шинэ монгол |
Д.Батдэлгэр |
М.Анударь |
3 |
N1,N2 |
Мөнгө |
Шинэ монгол |
У.Сүнжидмаа |
П.Цагаанхүү |
4 |
N1,N2 |
Хүрэл |
Шинэ монгол Коосэн |
Ц.Наранжавхлан |
М.Оюунчимэг |
5 |
N1,N2 |
Хүрэл |
Шинэ монгол |
Б.Соноргоо |
П.Цагаанхүү |
6 |
N1,N2 |
Хүрэл |
Наран сургууль |
З.Энгүүнтүшиг |
Шиндо Ацүши |
7 |
N1,N2 |
Тусгай |
Наран сургууль |
Г.Өнөболд |
Ц.Цэцэгмаа |
8 |
N1,N2 |
Тусгай |
Шинэ монгол сургууль |
Б.Билэгбуян |
П.Цагаанхүү |
9 |
N1,N2 |
Тусгай |
48-р сургууль |
М.Марина |
Наран сургуулийн ерөнхий захирал Г.Цэцэгжаргал:
“Олимпиадад амжилттай оролцсон сурагчид, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе. Мөн шагнал гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдодоо баярлалаа. Наран сургууль маань 21 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд япон хэл, япон соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү олимпиад байна. Япон хэл сонирхон судалж буй хүүхдүүд, олимпиадад оролцогчдын тоо цар хүрээ нэмэгдэж буйд баяртай” байгаагаа илэрхийлэв.
Хатагтай Морияама Масами:
“Наран сургуулийн нэрэмжит Япон хэлний олимпиадад оролцож, шагнал гардуулах ёслолд оролцсондоо баяртай байна. Нийт шагнал хүртсэн сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе. Энэхүү олимпиадаас сурагчид маань их урам зориг авсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид япон хэлээ улам шамдан суралцаж, Монгол-Японыг холбосон гүүр болж төлөвшихийг хүсэн ерөөе.” хэмээлээ.
С.Дэмбэрэл:
“Миний хувьд 1977 онд Японд суралцсан Монголын анхны оюутнуудын нэг байсан. Өнөөдөр ийм олон хүүхэд, залуучууд япон хэлийг сонирхон судалж байгааг харахад сэтгэл үнэхээр хөдөлж байна. Япон улс бол шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй орон. Та бүхэнд япон хэлээр дамжуулан дэлхийн тэргүүний мэдээлэл, мэдлэгтэй танилцах өргөн боломж бий. Тиймээс хэлийг улам хичээн сураарай.” хэмээн онцлон тэмдэглэв.
Э.Батжаргал:
“1975 оноос МУИС-д япон хэлийг дугуйлангийн хэлбэрээр зааж эхэлж байлаа. Энэ жил буюу 2025 онд Монголд япон хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож буй энэ түүхэн үед энэхүү олимпиадыг зохион байгуулсан Наран сургуулийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний зүтгэл хүүхэд бүрийн ирээдүйд тод мөр үлдээж байна.” гэж ярилаа.
Наран сургууль нь олон улсын хэл, соёлын боловсролыг дэмжих, сурагчдын гадаад хэлний сонирхлыг хөгжүүлэх чиглэлээр цаашид ч энэхүү олимпиадыг уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Ерөнхий боловсролын Наран сургууль нь 2004 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 21 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан чанартай боловсрол олгож ирсэн туршлагатай сургууль юм. Тэр ч утгаараа 2024 онд Нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиар шалгарчээ.
Тус сургууль нь Япон улсын Шизүока, Окаяама, Хёого, Ибараки мужийн сургуулиудтай олон жилийн хамтын ажиллагаатайгаар сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сурагчдад Японы соёл, боловсролтой танилцах үнэт боломжийг олгосоор ирсэн.
Наран сургуулийн сурагчид жил бүр зохион байгуулагддаг “Ханзны наадам”, “Япон хэлний сургуулиудын уран илтгэлийн тэмцээн” зэрэг улсын хэмжээний уралдаанд амжилттай оролцож, Япон улс руу тэтгэлэгтэйгээр аялах эрхийн эзэд болсоор байна.
Сургуулийн зүгээс зөвхөн гадаад харилцаа төдийгүй, дотоодод япон хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх олон ажлыг санаачлан зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь сурагчдын уран сэтгэмж, хэлний мэдлэгийг хөгжүүлэх зорилготой “Хайкү шүлгийн уралдаан”, “Япон хэлний олимпиад” зэрэг уламжлалт арга хэмжээнүүд юм.
Наран сургууль нь олон улсын боловсрол, гадаад хэлний чадамжийг эрхэмлэн дээдэлдэг, сурагч бүрийг дэлхийд хөл тавих мэдлэг, ур чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьдог тэргүүлэх сургуулиудын нэг билээ.