• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхжин: Тодорхой бус байдал нэмэгдсэнээс шалтгаалж Найман шарга худалдааны төв дээр бэлэн валютын эрэлт өсөж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрөвдүгээр сарын 7-нд ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш 3,508.4 төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын 8-нд 3,522.48 төгрөг болж огцом өөрчлөгдсөн билээ. Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 3,533 төгрөг болоод байгаа юм.

Уг нь 2022 оноос хойш төгрөгийн ханш ингэж огцом суларч байсангүй. Өмнөх үзүүлэлтүүдийг харвал 2016 онд нэг өдрийн дотор 49 төгрөгөөр суларч байжээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Төлбөрийн тэнцлээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт 2025 оны нэгдүгээр улиралд харьцангуй өндөр байв. 

Цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт буурах хүлээлттэй байна" гэж байв.

Тэгвэл өнөөдөр Монголбанкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх үеэр өнгөрсөн долоо хоногт ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш яагаад огцом өссөн талаар мэдээлэл өглөө. 

Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Валютын захын нийт эргэлтийн 95-аас дээш хувь нь банк хооронд эргэлддэг. Үлдсэн 4-5 хувь нь Найман шарга худалдааны төвд бий. Найман шарга худалдааны төв дээр байгаа ханш банк хоорондын ханшаас 10-20 төгрөгийн зөрүүтэй. Бид бэлэн валютыг импортоор оруулж ирдэг. Бэлэн валютыг оруулж ирэх ханш нь бэлэн бусаас 0.5 хувиар илүү. Тэгэхээр үүнийг Найман шарга худалдааны төвд зарж буй валютын ханшид шингээж өгдөг гэсэн үг.

Сүүлийн өдрүүдэд тодорхой бус байдал нэмэгдсэнээс шалтгаалж Найман шарга худалдааны төв дээр бэлэн валютын эрэлт өсөж байна. Тус төвд банк бус байгууллагын тусгай зөвшөөрөлтэй валют солилцооны 54 цэг ажилладаг.

Үүнийг бидний зүгээс ажиглаж байгаа. Түр зуурын шинжтэй хэлбэл нь тус төвийн валютын эрэлтээс шалтгаалж байгаа. Дунд болон урт хугацаанд гэвэл Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайн. Хэдийгээр бид урд хөршөөс хамааралтай ч гэсэн байгалийн асар их баялагтай. Зарим нэг бүтцийн шинжтэй арга хэмжээг шийдчихвэл ирээдүйд ханшийн хэлбэлзэл тогтворжино" гэв.

Үргэлжлүүлэн эдийн засгийн онолын хувьд ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханш яагаад суларсан талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлав. 

Тэрбээр "Эдийн засаг нь өрсөлдөх чадвар өндөртэй улс орнуудын валютын ханш чангарч байдаг. Учир нь тухайн эдийн засаг хэр их бараа бүтээгдэхүүнээ экспортолж байгаа, гадаадын хөрөнгө оруулалт, бизнес идэвхжиж байгаа эсэхээс хамаарч валютын ханш нь чангардаг.

Улс орнууд аж үйлдвэржилтийн тодорхой түвшинд хүрээд, дэлхийн бараа бүтээгдэхүүний зах зээлтэй өрсөлдөж эхлэхэд тухайн орны валютын ханш чангардаг гэсэн үг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ХАХА
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
71 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.137] 2025/4/15
Бүхэл бүтэн улсын төв банк хэдхэн ченж, ганзагын хэдэн наймаачин, дэлгүүр хэсч хог түүдэг хэдэн авгай нарт дарлуулаад, ханшаа хянаж чадахгүй өсгөж байгаа бол хохь чинь. Ажлаа хийж дийлэхгүй нь ээ гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ өргөдлөө өгөөд халагд.
4 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.195] 2025/4/15
Гар дээрээс валют арилжихыг зогсоох хэрэгтэй ашиг олох үнэ хөөрөгдөх зорилготой хүмүүс тэнд байдаг төрийн зохион байгуулалт хэрэгтэй байна
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.50] 2025/4/15
Тэр Найман шарга газрыг буулгах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Иршэг [66.181.186.163] 2025/4/15
Тэнэгдүү юм ярих ...Банк нь ханшаараа зарах ёстой биш үү Заавал 8ишарга гэх юу юм ..Бас Монгол банкны бараг бүх хүмүүс ББСБ тай түүгээрээ доллар зарж суудаг юм гэсэн
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.148] 2025/4/15
Монгол банк өөрсдөө долларын ханшаа өдөр бүр өсгөж байж Найман шаргаа муулаад наасан. Найман шаргынхан чинь Монгол банкны ханшийг л баримжаалан дагадаг юм билээ.
5 | 0 Хариулах
Зочин [85.12.7.213] 2025/4/15
Монгол Банк нь больчихоосой. Сангийн Сайдын нэг ломбард шиг л ажиллах юм. Уул нь мөнгөний бодлого хэрэгжүүлж, Засгийн газраас тусдаа байх бүтэц байтал юу хийхээ мэдэхгүй Б.Лхагвасүрэн дараагийн хүндээ суудлаа өгнө үү.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.148] 2025/4/15
Банкууд чинь найман шаргаасаа дор байна аа. Банкинд очихлоор нэг бол доллар зарахгүй, эсвэл Найман шаргаасаа өндөр ханштай байна. Тэгэхлээр хүмүүс хаашаа нь очих вэ.
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.115] 2025/4/15
төр бгаад засагтай бол наад захаа хаагаад хууль бусаар олсон ррлогыг хураагааё угаасаа томчуул багкужд найман шарга мөнгө угааж бдаг
1 | 2 Хариулах
Зочин [103.212.117.102] 2025/4/15
Долларын ханшийг хэдэн чээнжүүд тогтоодог болцийм бол ард нь монгол банкны паразитууд байгаа байлгүй дээ
4 | 0 Хариулах
Noi [66.181.187.204] 2025/4/15
За даа, тэсвэр ч алдагдаж байна шүү. Банкны удирдлагууд, сзх-ныхон хэргээр нааддаг юм шиг ээ. Намайг хэн хэлхэв, нохойг хэн саахав гээд даам гарчихсан сүлжээ болчихсон улсууд юм аа.
1 | 0 Хариулах
ИРГЭН [66.181.179.202] 2025/4/14
ЭНЭ АСУУДАЛ БАНК САНХҮҮГИЙН ХҮМҮҮСТЭЙ ӨӨРСДӨНТЭЙН ХОЛБООТОЙ БАЙХОО. МАНИЙГАА ӨДИЙ БОЛТОЛ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХ БОЛОВСРОЛТОЙ УЛСУУД ШҮҮ ДЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.181] 2025/4/14
8 шаргыг шууд хаа. Олон жил улсын эдийн засгийг түйвээж, зохиомлоор ханш өсгөж инфляц үүсгэн ченж гэдэг хорт могойг нутагшуулж байгаа энэ луйварчидыг даран сөнөөх цаг нь болсон.
4 | 4 Хариулах
Зочин [172.59.184.47] 2025/4/14
Halamj belen mungu taraagaad bwl ugaasaa l mongol mungu chini vnegvidej dollar usnu baraa bvteegdhvvnii vne usnuvildwerlegch oron bish nvvrsnees barag 100 huwi hamaaraltai bj teneg yum yarihiin. Ene chini ediin zasgiin hamgiin engiin oilgolt malnuudaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/14
Эх оронч сэтгэлгүй шуналын тулам ченжүүдээ гэж... Энэ улс чинь уг нь төртэй ,засагтай, хуультай улс юмсан. Хэдэн ченжүүдэд валютынхаа ханшийг хага базуулж харцаар нь удирлуулж доор харж дорой загнаж засаглаж суух ч гэждээ. Дэндүү хүчгүй дэндүү арчаагүй засаг.
4 | 2 Хариулах
Болд [139.5.218.83] 2025/4/14
Зөвшөөрөл өгдөг газар нь үндэслэлгүй нэмсэн газруудбг олж тогтоогоод олсон орлогыг хурааж торгоод дахиж ингэвэл эрхийг нь цуцлаачээ.хамгийн баян луйварчид ченжүүд шүү
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.171] 2025/4/14
Bolimoor yum estoi novshin gazar.!!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.115.58] 2025/4/14
Энэ ченжүүд бүхэл бүтэн улсын валютын ханшийг хэлбэлзүүлээд тогтоогоод бгаа юм бол Төв банк нэртэй мөнгө хүүлэгчдийг өөгшүүлсэн байгууллага байхын хэрэгцээ шаардлага бгаа юм уу?
10 | 0 Хариулах
Зочин [71.127.59.10] 2025/4/14
Ene Bayardavaa yamar ch utgagui ium yarijee. Naiman shargiin Tutsnuudee ustgayaa.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.106] 2025/4/14
Дандааа хужаагиин ирлииз хурлиизуудл байдаг юм бишүүү царай зүсиин хархааар найман шарга ченжүүд өдөрт хичээн доллор авч зархан ашиг олох нь тодорхой хямд аваал нэмээдл зардагшдэээ шуналууд
2 | 2 Хариулах
Зочин [66.181.178.25] 2025/4/14
Найман шаргын ченжүүдийг Монголбанканд ажилд авчихвал тэгээл болоо юм бишүү
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.25] 2025/4/14
Манайх үйлдвэрлэгч биш гадаадаас бүх юмаа 00ын цаас бензин түлш дамск гондоом бүгдийг авдаг нүүрсээ л зардаг нүүрс хятадууд бага авах үнээ унагаахад л дуус
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/4/14
yu hutsaad bgaan be? elbeg bol ted yaaj usguj chadah yum? hovor bol ted yaaj buulgah yum. erguu ats tsarailaad hudlaa hutsaad bhiin
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.160] 2025/4/14
20 dollar orj ireheer 30 huuhdiin mongo tolohuu 40 huuhdiin mongo tolson n deer uu, halamj baigaa tsagt togrog bainga sul bn.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.168] 2025/4/14
МАН ч 2016 онд засаг аваад 1доллар 17 боодол нэгттэй тэнцэж байхад ( Ж.Мөнхбат доллар ингэж суларсан байна гээд 17 боодол нэгт бариад сонгуулийн сурталчилгаа хийж байв) жил хүрэхгүй хугацаанд ПОПУЛИЗМДСЭЭР 3500 төгрөгт хүргэж билээ .Үүнийг Ч. Хүрэлбаатар гардаж хийсэн байдаг шүү .
7 | 0 Хариулах
Зочин [66.181.160.88] 2025/4/14
8 шаргын наймаачдыг тарааж хөөж явуулах хэрэгтэй
5 | 5 Хариулах
Зочин [202.126.90.30] 2025/4/14
монгол банк, мөнгөний бодлого баригч дарга сайд нар, олон том банкууд чээнжүүдийг дийлэхгүй байхаар бүгдээр далдуураа ченж юм байнаа гэж л боддог ш тээ.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.39] 2025/4/14
Миний бодлоор Монгол банк долларын албаг ханшаа бага багаар буулгах хэрэгтэй, та нар өдөр болгон өсгөөд байхаар ,хүн гэдэг амьтан зүгээр хараад суугаад байх уу?
8 | 0 Хариулах
Зочин [66.181.191.193] 2025/4/14
Ха ха ченж нар нь даам болчихсон аргагүй л эзэнгүй төр засагтай улс юм дөө
2 | 6 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/4/14
шоронд хий чадахгүй биш
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.164] 2025/4/14
Зохиомлоор өсгөөд бнаа гээд суух биш арга хэмжээ аваачээ. Бүхэл бүтэн улс орны эдийн засаг ард түмний амьдралыг хэдэн ченж нар сүйтгэж болохгүй биз дээ. Ярьж суухын оронд ажлаа хийгээчээ
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.57] 2025/4/14
odoo medej ntr ugasa ali ujeni l iim bsn ard n danda mongol banknihan baigag medseer baij bas goy shaahima
1 | 0 Хариулах
Irgen [103.140.11.161] 2025/4/14
mnai mgl bank hejech mongol tugrugu dollariin esteg haturulj chadahgui mongol bank hudala yriha bolio tamine
1 | 0 Хариулах
Кса [66.181.161.244] 2025/4/14
Арилжааны банкууд, МБ, СХЗХ-нд ажилладаг дийлэнх хүмүүс хувьдаа Найман шарга дээр ББСБ-тай. Үгсэж ханшаар тоглолт хийсээр олон жил болж байна. Нэгэнт хүчээ авсан мөнгөтэй хүмүүсийг барахгүй дээ. Ямар улс болохоор валютын 2 ханштай, хар захдаа дарамтлуулдаг, бусад дэлхий даяараа банзны ганц ханштай байж болоод байдаг нь сонин.
6 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2025/4/14
Ха ха, наадах чинь эрэлт хэрэгцээгээрээ үнэ нь тогтож байгаа ш дээ. Төсвийн алдагдал, мөнгөний эмиссээ нэг хараад нэг юм боддоо, пизздаа юм аа.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.182.229] 2025/4/14
монгол банк нь үнэн арчаагүй наасс хаха
4 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2025/4/14
Бүх төрлийн ченжүүдийг бүрэн халах хэрэгтэй. Хуйвалдаж хууль бусаар ханш унагасан юм бол шийтгэдэг хуулийн заалт, сануулга байдаггүй юм уу? Арай ч дээ.
4 | 1 Хариулах
Зочин [103.212.162.105] 2025/4/14
Банкууд нь бүр хог хог, шулаач
6 | 0 Хариулах
Г [202.55.188.101] 2025/4/14
Сонин2 гудамжны наймаа шиг юм яриал тэгсиим шиг бн ингэсиим шиг бн,иим ч хүлээлттэй бгаа гэсэн ямарч банкир хүнии шинжгүй өгөр луйварчинг зайлуулаад хувиин банкны захирлаар орлуулчвал цэгцлэнэ дээ сду юмаа.
8 | 0 Хариулах
Зочин [103.212.118.70] 2025/4/14
Ийм л улс болсым байна. Арчаагүй, мэдлэггүй, хулгайчуудаар удирдуулсан.
7 | 0 Хариулах
Мэндээ [202.9.41.61] 2025/4/14
Бурууг бусад руу чихэж болохгүй
14 | 0 Хариулах
Зочин [122.201.31.174] 2025/4/14
Монгол банкны хүү.охин 2 бол ББСБ.Найман шарга юм биш үү
12 | 0 Хариулах
Зочин [5.79.77.226] 2025/4/14
Евро паунд бүүр талийчихлаа. Төгрөгийн ханш түүхэн доод хэмжээнд очиж уналаа. Данхаа солихгүй бол Африкийн араас орж дууслаа.
7 | 1 Хариулах
Зочин [39.7.231.249] 2025/4/14
Энэ мэдлэг чадвар байхгүй ман бөгс долоогчоо солилдоо
5 | 0 Хариулах
Зочин [24.5.172.225] 2025/4/14
Ene Mongol banknii yerunhiilugch geh yamarch ediin zasgiin medleggui hunee hurdhan soliochee, 8 sharga deer mash baga valiut ergelddeg.
9 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/14
АРИЛЖААНЫ БАНК ЖИШЭЭ НЬ ХАС БАНК ДОЛЛАР ЗАРАХ ХАНШ ӨНӨӨДӨР 3556₮ БАЙНА. ХУДЛАА ХӨӨРӨГДӨӨД БАЙГААГ НЬ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ БАНКУУД БОДИТ ҮНЭЭР НЬ ВАЛЮТАА ЗАРААЧ. БҮГД Л АШИГ ХИЙХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА ШҮҮ ДЭ.
20 | 0 Хариулах
Зочин [103.168.34.148] 2025/4/15
Яг үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.75] 2025/4/14
Энэ Лхагвасүрэн гэдэг нөхөр юм л болхоор бусад рүү чихдэг гар уу, ажлаа хийгээчээ чадахгүй бол зайлаач, чаддаг хүнийг нь ажиллуулаач
4 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/14
ЮУ ГЭЖ ТИЙМ ЮМ БАЙХАВ ДЭ. ХҮМҮҮС ДУРТАЙДАА НАЙМАН ШАРГА ОРЖ ҮНЭТЭЙ ВАЛЮТ ХУДАЛДАЖ АВАВ ГЭЖ. БАНКИНД ДЭЭР ОЧООД АВЬЯ ГЭХЛЭЭР БАЙХГҮЙ ГЭЖ ХУДЛАА СОЛИОРНО. ХУДЛАА ҮНЭ ЮМ БОЛ БАНК НАЙМАН ШАРГА ШИГ ҮНЭЭР ВАЛЮТ ЗАРАХГҮЙ БАЙВАЛ БОЛЧИХ БИШ ҮҮ.
14 | 0 Хариулах
Зочин [103.168.34.148] 2025/4/15
Яг үнэн. Найман шаргын валют солидог хүмүүс, монгол банкны ханшийг л ерөнхийд нь баримжаалдаг юм билээ.
2 | 0 Хариулах
Зочин [185.220.101.37] 2025/4/14
Монгол банк онигоо онигоо, валютын ханшаа барьж чадахгүй болхоор найман шаргын хэдэн ченжүүд руу бухах гэж оролдож байна, онигоо онигоо
12 | 1 Хариулах
Зочин [108.147.36.27] 2025/4/14
Долларын ханш яагаад өсөөд байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой…..гачигаар данхын ЗГ хэт их мөнгө хэвлэж гүйлгээнд оруулаад байна….ердөө л энэ
20 | 2 Хариулах
Зочин [202.126.91.55] 2025/4/14
Монгол банк гэж юу хийдэг газар бнаа төр нь зохиомол ханшаа хөөсрүүлчээд муу бол хойд захын овоохой гэдэг шиг 8 шарга гэх юм
5 | 0 Хариулах
Зочин [203.21.120.133] 2025/4/14
Эд нар чинь банкуудын хажууд бараг түц биздээ? Банкнаас их ханштай бол хар ухаанаар хүмүүс банкин дээр очоод л солиулчихна биздээ, хахах. 8 шарга одоо хүртэл байгаа шалтгаан нь банкнаас үргэлж бага байдаг болохоор л тэр штэ. Аймар мафи ярьцан шаажийна, тэнэг сданууд шүү.
12 | 0 Хариулах
Зочин [103.172.76.44] 2025/4/14
За болиоч дээ. Хэзээдээ "8 шарга" Монгол банкны ажил булааж хийгээ вэ? Ханшийг та нар барьдаг, алтыг та нар худалдаж авдаг, төгрөгийг бас Монгол банк хэвлэдэг шдээ. Үлдсэн бусад хүмүүс бүгд мөнгөний хэрэглэгчид. Ажлаа хийгээгүй байжээж л хүн гүтгэнэ энэ балай юмнууд.
17 | 1 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Монгол банк бол дэлхийн банк санхүүгийн эзэдийн зүгээр л валют арилжааны мухлаг юм.
6 | 1 Хариулах
Зочин [108.147.36.27] 2025/4/14
Сайхан балайрах юм аа….банкгүй санхүүгүй газар хаана байна ?
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Чам шиг мэдрэлүүд барууны банк санхүүгийн эзэд монгол банкыг хянадаг гэдгийг мэддэггүй.
4 | 0
Зочин [202.126.89.103] 2025/4/14
Шар хадны пзднар нэттэймүү
1 | 2
Зочин [202.9.46.212] 2025/4/14
202.126.89.103 Шар хадны хурцын тасгийн гөлөг.
2 | 0
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Махны ченж нар нь махны үнийг хөөрөгдөөд, валютын ченж нар нь валютын ханшийг хөөрөгдөөд, шатахууны ченж нар нь шатахууны үнийг хөөрөгдөөд байх юм. Энэ муу өмхий ченж нарыг шоронд хориосой.
4 | 9 Хариулах
Зочин [108.147.36.27] 2025/4/14
Балайраад байгаарай….Хойд Со-доо очиж амьдар
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Чам шиг улны пиздаа нар махны үнэ өслөө, шатахуун үнэ өслөө, валютын ханш өслөө гээд өмхий амаараа шүлсээ үсчүүлэн орилдог шдээ.
1 | 3 Хариулах
Зочин [202.126.89.103] 2025/4/14
Зах зээлиин зарчим миткү маанаг доммунист гэчийвэ чи Одоо тгд мах авах гд хүн бүр хөдөө явахуу наад зах нь
3 | 2 Хариулах
Зочин [108.147.36.27] 2025/4/14
Ийм эргүү дагзнууд сонгууль болгоноор саналаа өгдөг тэгээд тэр өгсөн санал нь хүчин төгөлдөр…гээд бодохоор л дотор харанхуйлж байгаам даа
0 | 4 Хариулах
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Чам шиг улны пиздаа нар махны үнэ өслө, шатахууны үнэ өслөө, валютын ханш өслөө гээд өмхий амаараа шүлсээ үсчүүлэн орилдог шдээ.
2 | 3
Зочин [202.9.46.212] 2025/4/14
Чам шиг улны пиздаа нар махны үнэ өслөө, шатахууны үнэ өслөө, валютын ханш өслөө гээд өмхий амаараа шүлсээ үсчүүлэн орилдог шдээ.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/14
eniig boliod bankind l zuvhun tootsoo hiideg boloh yostoi yum
0 | 6 Хариулах
Зочин [202.126.89.103] 2025/4/14
8 шаргад доллар 3555-аар аваад 3560-р зарж бна Банкинд 3550-аар чамаас аваад 3565-р зарж бна Маанаг чи доллар зарах бол алинд нь өгөхүү Авах бол алинаас нь авахуу Чинии толгой хүрэхгүй
8 | 0 Хариулах
Зочин [202.70.43.104] 2025/4/14
Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг хувийн хэвшил рүү дайрах юм да. Нүүрс нь үнэ нь унаад 80 ам доллар с бага болчихоод бна данхар төр нь баахан поп төсөв батлаад тэрийгээ хийх гэд сумын соёлын төв кино театр хүүхдийн соёлын юу юу ч билээ манай үйлдвэрлэгч улс биш материалаа гаднаас авч таарна тэгээд доллар өсөхгүй яахав дэ. Монгол банк Еөк, сангийн сайд 2 огцрох ёстой
11 | 0 Хариулах
Зочин [103.161.242.242] 2025/4/14
8 шарга үнэтэй байвал банкаар солиулдаг юм байгааздээ? Communist хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй ээ. Чөлөөт зах зээл гэж юм байдаг юм шд.
20 | 0 Хариулах
Зочин [202.126.89.103] 2025/4/14
Шаалдаа ххаха Валютын зах зээлд 3хан хувь эзэлдэг тэд яаж нөлөөлөхиин Тгд ч 8 шаргынхны ханш банкны ханшнаас бага бдгшдээ
26 | 0 Хариулах